Айлчлагч багшийн захиас бичиг
Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд оролцох бидний үүрэг хариуцлага
Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.
Олон зууны туршид үй олон хүмүүс сайн мэдээний тухай мэдэлгүйгээр нас барсан юм. Тэдний зарим нь та бүхний ойрын болон холын төрөл садангууд байгаа. Тэд гэр бүлээ хамтад нь холбож, тэдний төлөө авралын ёслолуудыг гүйцэтгэхэд шаардлагатай судалгаа хийхийг та нараас хүсэн хүлээж байдаг.
Дэлхий даяарх ариун сүмүүдийн олонх нь хангалттай ажилтай байхгүй л байна. Түүний ирэлтээр дэлхий бүрмөсөн устгагдахгүйн тулд та нарын зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно гэж Их Эзэн амласан билээ (С ба Г 2:2–3-ыг үз).
Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажилд оролцсоны ачаар та нар хувийн адислалуудыг хүлээн авдаг. Тэдгээр адислалуудын нэг нь өвөг дээдэстээ үйлчилснээр та бүхэнд төрдөг баяр баяслын мэдрэмж юм. Өөр нэг адислал бол та нар ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад тэнцэхүйц байснаар Их Эзэний өмнө зохистойгоо нотолдог. Өнөөдөр ариун сүмийн зөвшөөрлийн бичиг эзэмшихээр зохистой биш байгаа хүмүүс энэ шаардлагыг аль болохоор түргэн хангахын тулд бишоп буюу салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзах хэрэгтэй. Амин чухал энэ шаардлагыг хангахгүй байж болохгүй. Цагаатгал үнэн бодитой бөгөөд зохих ёсоор наманчилсан үед нүгэл уучлагддагийг би гэрчилж байна.
Бид ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор сорилт бэрхшээл тулгарах үед биднийг тайтгаруулж, чухал шийдвэр гаргахад минь удирдах Сүнстэй байдаг билээ. Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажил бол өвөг дээдэстээ туслах, тэдэнд үйлчлэх бидний ажлын нэг хэсэг юм.
Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.
судруудаасMaлахи 4:5–6; 1 Коринт 15:29; 1 Петр 3:18–19; С ба Г 110:13–16; 128:24
Бидний түүхээс
“Бошиглогч Иосеф Смит, ‘Энэ дэлхийд Их Эзэн бидэнд ноогдуулсан хамгийн агуу үүрэг бол нас барагсдаа хайж олох явдал мөн’ (History of the Church, 6:313) гэжээ. Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар бүр анхнаасаа энэхүү агуу ажилд тусалсаар ирсэн юм. 1842 онд Наувуд ариун сүмийн барилгын ажилд туслах гэсэн Сара М.Кимбаллын хүсэл, илүү үр ашигтай үйлчлэхийн тулд өөрсдийгөө зохион байгуулахад хэсэг эгч нарт түлхэц үзүүлжээ. Тэднийг цуглардаг болсон үед Бошиглогч … санваартны загварын дагуу анхны Нийгмийн Халамжийн Бүлгийг зохион байгуулжээ. Тэр үеэс хойш Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар Наувугийн Ариун сүмийн ажилд байнга тусалж байлаа. …
“Гэгээнтнүүд Ютад анх ирснээс хойш найман жилийн дараа 1855 онд Хишгийн Ордон байгуулагджээ. Нийгмийн Халамжийн Бүлгийн анхны гишүүдийн нэг Элиза Р.Снөү уг байгууллагын цэдгийг хадгалж үлдээжээ. 1866 онд Ерөнхийлөгч Бригам Янг түүнийг Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудсан юм. Тэрээр бусад эгч нарын хамт Хишгийн Ордны итгэл бишрэлтэй ажилчид байлаа. Дараа нь Логаны Сейнт Жорж, Мантайн Ариун сүмүүд дуусахад сайхь эгч нар тэнд нас барагсдын төлөө ажил гүйцэтгэхийн тулд дээрх хоёр ариун сүм уруу аялан очдог байжээ.”1