2010
Ямагт шинээрээ байдаг түүх
2010 оны Арванхоёрдугаар сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Ямагт шинээрээ байдаг түүх

Бидний Их Эзэн Аврагч Есүс Христээс өөр дэлхийн хувь заяанд ийм их нөлөө үзүүлсэн нэг ч хүн дэлхий дээр хэзээ ч амьдарч байгаагүй юм.

President Heber J. Grant

Христ Есүсийн тухай түүх бол ямагт шинээрээ байдаг эртний түүх юм. Түүний амьдрал хөдөлмөрийн тухай хэчнээн олон удаа унших тутам баяр баясал, амар амгалан, аз жаргал, сэтгэл ханамж бие сэтгэлийг минь төдий чинээ ихээр дүүргэдэг билээ. Түүний үгсийг болон дэлхий дээр амьдарч байх үедээ хүмүүст Түүний заадаг байсан амьдрал, авралын төлөвлөгөөг тунгаан бодох бүрд надад шинэ сонин санаа үргэлж төрдөг.

Хэдийгээр бидний Их Эзэн Аврагч Есүс Христ бүдүүн баараг байдалд төрж тэжээлийн тэвш түүний өлгий болсон ч түүнээс өөр дэлхийн хувь заяанд тийм их нөлөө үзүүлсэн нэг ч хүн дэлхий дээр хэзээ ч амьдарч байгаагүйг бид бүгдээрээ мэднэ. Тэрээр боловсролгүй, ядуу загасчдыг Төлөөлөгчдөө болгон сонгож авсан юм. Түүнийг цовдолсноос хойш 1900 [гаруй] жил өнгөрч дэлхий даяар зөрчил сөргөлдөөн, эмх замбараагүй явдал намжаагүй ч Түүний биелүүлж амжсан бурханлиг ажил үйлсийн тухай гэрчлэл сая сая хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэлтэн ассан хэвээр байна. …

Бидний Тэнгэрлэг Эцэг Бурхан, Их Эзэн Есүс Христ хоёр дэлхий дээр хүрэлцэн ирж, сайн мэдээг хүмүүнд дахин илчилсэн үйл явдлыг тунгаан бодох нь надад хязгааргүй баяр баяслын эх сурвалж болж, талархлын мэдрэмжээр бодгалийг минь дүүргэдэг билээ. Бидний хийж байгаа ажлын бурханлиг мөн чанарын тухай мэдлэгээр Тэр намайг адисалсныг өгүүлэх нь миний хүч чадлаас хэтэрсэн зүйл юм. Түүнд хандсан миний байнгын, чин сэтгэлийн залбирлын ачаар оюун ухаан минь хэзээ ч харанхуйлсангүй, шулуун замаас хэзээ ч хазайсангүй. Харин ч нас ахихын хэрээр ойлголт минь өсч, Бурханы Сүнсний гэрэл болоод удирдамж зүрх сэтгэлд минь шатан, ойлголтыг минь гэгээрүүлэн, Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэх үйлчлэлд намайг бат бөх итгэлтэй болгодог билээ.

Гар бие оролцдог ажлынхаа талаар бидэнд бурханлиг гэрчлэл байдаг учраас, бид амьдралаа ийм байлгаснаар өөрсдийн сайн үйлсээр Бурханы ажлыг алдаршуулах болно, ингэснээр биднээс гэрэл цацран, хүмүүс бидний сайн үйлсийг хараад Бурханыг алдаршуулна гэдгийг би Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хэлэхийг хүсч байна. Хожмын Үеийн Гэгээнтнүүд шиг ихээр адислагдсан хүмүүс дэлхий дээр хэзээ ч байгаагүй. Бурхан бидэнд соёрхсон шиг тийм нинжин сэтгэл, нигүүлсэл, тэсвэр хатуужлыг харуулсан хүмүүс биднээс өөр байхгүй. Тиймээс бид дэлхий дээрх бүх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү их бурханлиг байдалтай, зөв шударга амьдрах ёстой гэдгийг хэлье.

Эх хүү хоёр, Көрк Ричардс; гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит