2011
Унгар улс
2011 оны нэгдүгээр сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Унгар улс

Хэдийгээр Унгар улсад анхны Хожмын Үеийн Гэгээнтэн номлогч 1885 онд ирсэн ч амжилтыг олсонгүй тул гурван сарын дараа буцжээ. Мисча Марков 1887 онд Константинполд баптисм хүртэж, сүмд нэгдсэн анхны унгар хүн болжээ. Хожим нь тэр Европт номлолд үйлчилсэн ч, номлолоосоо болж эх орноосоо хөөгдсөн байна.

Улс төрийн байдлаас олон жилийн турш Унгар улсад номлолын ажил хязгаарлагдмал байв. 1980-аад оноос Сүмийн тухай ил тод байдалтай болж, олон унгарчууд сүмийг сонирхон, 1986 онд Унгарын засгийн газар номлогчдыг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрчээ.

Түүнээс хойш номлогчийн хүч чармайлт агуу амжилтыг олжээ. Унгарт 1991 онд Мормоны Ном хэвлэгдэн гарч, анхны гадас 2006 онд байгуулагдав.

Унгар дахь Сүм

Гишүүнчлэл

4,594

Номлол

1

Гадас

1

Дүүрэг

2

Тойрог ба салбар

21

Будапештийн Данубе голын эрэг дээр Унгарын Парламентын барилга 1904 онд баригдав.