2012
Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох бэлэг юм
2012 оны нэгдүгээр сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох бэлэг юм

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

“Төрсөн өдрийн баяр хүргэе, Жюлиана!” гэж аав хэллээ. Аав нь гялалзсан өнгөтэй цаасанд боож, туузаар ороосон хайрцгийг Жюлианад өгөхөд

Жюлианагийн царай гэрэлтэн мишээв. Тэр ааваасаа бэлэг авсандаа магнай хагартлаа баярлаж, хайрцгийг нээж үзэхийг тэсч ядан хүлээж байлаа.

Чи бэлэг авахдаа Жюлиана шиг сэтгэл догдолдог уу? Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрд үнэлж баршгүй бэлэг өгсөн юм. Үүнийг сонгох эрх гэдэг. Сонгох эрх бол бид сонголтыг өөрсдийнхөөрөө хийх чадвар юм.

Биднийг дэлхийд ирэхээс өмнө Сатан хэнд ч ийм эрх олгохыг хүсээгүй юм. Тэр биднийг дэлхийд албадан ирүүлж, өөрийнхөө хүсдэг зүйлийг биднээр хийлгэхийг санаархаж байв. Гэвч өөрсдийнхөөрөө сонголт хийх нь бидний хувьд чухал болохыг Тэнгэрлэг Эцэг мэдэж байлаа. Бид өөрсдийн хийсэн зөв сонголт бүрээрээ Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрт улам ойр болж өсч хөгждөг. Бид Тэр хоёртой хамт амьдрахаар эргэж очих боломжтой байхын тулд зөв сонголтууд хийдэг байхыг Тэд биднээс хүсэн хүлээдэг.

Бид Хүүхдийн Хэсэгт энэ жил ЗС буюу зөвийг сонгоход сонгох эрхээ хэрхэн ашиглах тухай сурч мэдэх болно!

Чимэглэлийг Марин Руз