2012
Би одоо номлогч байж чадна!
2012 оны нэгдүгээр сар


Би одоо номлогч байж чадна!

Анна номлогчдын үлгэр жишээг дагахыг хичээдэг. Одоо номлогч болоход өөрт чинь туслах сонголтуудыг хийхийн тулд дараах заавруудыг дага.

Дараах зүйлсийг олж бэлтгэ: нэг шоо эсвэл 1-6 хүртэл дугаарласан зургаан цаасыг жижиг цаасан цүнхэнд хийнэ; хүн бүрд нэг зоосон мөнгө, хатаасан вандуй эсвэл ямар нэг өөр жижиг зүйл.

Яаж тоглох вэ? Тоглогч бүр тоглоомонд оролцохын тулд дээрх зүйлсээс нэгийг авна. Ээлжлэн шоог орхих буюу цүнхнээс дугаарыг гаргаж, орхисон шоон дээрх тоо эсвэл цүнхнээс гаргаж ирсэн цаасан дээрх дугаарын тоогоор зоос буюу хатаасан вандуйг урагш ахиулна. Хэрэв номлогч ямар нэг юм хийх хэрэгтэйг заасан шугаман дээр зоос буюу вандуй чинь очвол цааш нэг нүд нүү. Номлогчид хүлээж байгаа барианы шугамыг хүн бүр давтал тоглоомыг ээлжлэн үргэлжлүүл!

Эхлэх нь

Ганцаараа тоглож байгаа хүүхдийг хараад түүнийг өөртэйгөө болон найз нартайгаа хамт тоглоно уу гэж урьжээ.

Гэр бүлийн үдшээр чи гэрчлэлээ хуваалцжээ.

Өнөөдөр судраа судалсан ажээ.

Сүмийн цуглааны үеэр хүндэтгэлтэй байв.

Ариун ёслолын үеэр Аврагчийн тухай бодож байв.

Угаасан юмсаа хурааж эвхэхэд нь чи ээждээ тусалжээ.

Номлогчдын төлөө залбирахаа санажээ.

Бариа

Сайн номлогч болсны тань төлөө баярлалаа!

Чимэглэлийг Жейк Паркер