Шат шатаар
Сургаал ба Гэрээ 115:5.
Их Эзэн бидэнд босч, урагш гэрэлтүүлэхийг зарлигласан билээ.
Би та бүгдэд хэлж байна
1838 оны энэхүү илчлэлтэд Их Эзэн Сионыг байгуулах бусад асуудлын хамт Миссурийн Фар Вестэд ариун сүм барих тухай удирдамжийг өгсөн юм. Тэрбээр мөн эцсийн өдрүүд дэх Өөрийн Сүм: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэрийг өгсөн билээ. Энэ илчлэлтийг хэдийгээр тэр үеийн Сүмийн удирдагчдад өгсөн ч “босч, урагш гэрэлтүүлэх” зарлиг нь өнөө үед бид бүгдэд хамаатай юм.
Босч мөн урагш гэрэлтүүл
“Та нарын хүн нэг бүрээр хийлгэх агуу ажил Их Эзэнд бий. “Та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш гэрэлтүүл” (C ба Г 115:5). Тэрбээр та нарт итгэдэг. Тиймээс Тэрбээр та нарыг энэхүү сорилт бэрхшээл ихтэй ч, гайхамшигтай үед улам өндөрт зогсож, улам илүү гэрэлтүүлэх болно гэдэгт найдан, та нарыг дуудсан билээ.”
Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Угдорф, “Your Right to Choose the Right,” New Era, 2005 оны 8-р сар, 8.
Чиний гэрэл
Чи гэрлээ хэрхэн гэрэлтүүүлж чадах вэ? Дараах санаануудыг өдрийн тэмдэглэлдээ бичиж ав.
-
Эелдэг дөлгөөн, сайхан сэтгэлтэй, даруухан бай.
-
Сүмийн жишгүүдийг чанд сахьж, тэдгээр жишгүүдээр амьдар.
-
Амьд сайн мэдээний баяр баясгаланг инээмсэглэлээрээ харуул.
-
Сайн мэдээг найз нартайгаа хуваалц.
-
Судруудын талаарх гэрчлэлээ хуваалц.
Туг
Туг бол модны үзүүрт бэхэлсэн далбаа, уриа дуудлага буюу бэлгэдлийг илэрхийлсэн зүйл юм. Сургаал ба Гэрээ 45:9-ийг үз.
“Туг баригчид зөв зорилгын тэргүүн эгнээнд алхалдаг. Тэд эрхэм сайхан зүйлийг төлөөлдөг. Аль нэг ялгарах онцлог, зорилго, эв нэдлийг илэрхийлэхийн тулд хүмүүс туг барих буюу бусад бэлгэдлүүдийг хэрэглэдэг. …
“Бид туг баригчид учраас зүрх сэтгэлээрээ зөв шударга хүмүүст Есүсийг олоход нь туслах ёстой. Бид тугаар зүгээр далладаггүй. … Үүний оронд, Есүс Христийн төлөө туг баригч бид Түүний ариун нэрийг өөрсдөдөө хүсэл, талархалтайгаар хүлээн авдаг билээ. Бид Түүний зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө гэрээгээр үүрэг хүлээсэн хүмүүс.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон, “Standards of the Lord’s Standard Bearers,” Ensign, 1991 оны 8-р сар, 7.
Үндэстнүүд
“Өнөөдөр Их Эзэний хүмүүс бүх үндэстнүүдийн дунд тархсан Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гадаснуудад цугларч байгаагаараа ‘үндэстнүүдийн дундаас’ цуглаж байна. … Сионы аюулгүй байдал хийгээд адислалуудыг эрэлхийлж буй хүмүүсийг удирдахын тулд зөв шударгын гэрэлт цамхаг байхыг Их Эзэн биднээс уриалдаг билээ.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Тодд Кристофферсон, “Come to Zion,” Лиахона, 2008 оны 11-р сар, 37.