Дэлхийн гайхамшгийгдахин нээх ба … сүнслэг байдал сулрах аюулаас зайлсхийх нь
Сиро Виллавиценцио Перугийн Суско нутагт жуулчны хөтчөөр ажилласан эхний гурван жилд инкчүүдийн “хаягдсан хот” хэмээн нэрд гарсан Мачю Пикчю уруу бараг 400 жуулчныг аваачсан ажээ. Тэрээр олон удаа энд ирснээс хойш ч, энэ газарт дэлхийн олон янзын гайхамшиг байгаа бөгөөд түүний хувьд энэ газар гайхамшгаа алдаагүй ажээ.
“Энд мэдвэл зохих ямар нэг зүйл үргэлж байдаг” гэж тэр хэллээ. Хэсэг жуулчдыг Мачю Пикчюгаар аялуулахад хэдэн цаг зарцуулах нь Сирогийн хувьд ердийн зүйл юм. Гэвч тэрхүү гайхамшгийг алдах нь хэчнээн амархан болохыг тэр харсан ажээ. Түүний зарим хамтран ажиллагчид нэг бүлгийн аяллыг ердөө 45 минутад амжуулдаг гэнэ. “Тэд энэ газрыг сонирхохоо больсон юм” гэж тэр хэллээ.
Часкви тойргийн гишүүн, Перугийн Куско Интай Рейми гадасны дээд зөвлөлийн гишүүн Сиро хамтран ажиллагчдынх нь сонирхлыг татахаа больсон зүйлийг ойлгох нь дэлхийн өөр нэг гайхамшиг—хамгийн чухал гайхамшиг “ер бусын ажил мөн гайхамшиг” (2 Нифай 25:17) болсон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг сонирхох сонирхлоо дээшлүүлэхэд нь Сүмийн гишүүдэд тусалж болох юм гэдэгт итгэдэг ажээ.
Гайхамшиг алга болох аюул
Инкчүүд 1500-гаад оны сүүлчээр хаягдсан бөгөөд түрэмгийлэн эзлэгчдийн илрүүлгээгүй, Перугийн Андын өндөр уулан дахь алслагдсан бөглүү энэ хот хэдхэн хүнийг эс тооцвол бусад бүх хүмүүсийн хувьд хаягдсан аж. 20-р зууны эхээр гадаад ертөнц энэ хотыг нээснээр судлаачид, жуулчдын цуваа тасрахаа больжээ.
Хэдэн арван жил судалсны дараа “зарим хүмүүс Мачю Пикчюд нээвэл зохих бүх зүйл нь олдсон гэж боддог юм. Бүх юм олдсон эсвээс бүх зүйл хийгдсэн хэмээн боддог хүмүүс уг юм буюу хүч чармайлтыг үл хайхардаг эсвэл дутуу үнэлдэг” гэж Сиро хэллээ.
Яг үүнтэй адил явдал Сүмд тохиолдож мэднэ гэхээс Сирогийн санаа зовдог гэнэ. Сүмд олон жил болсон хийгээд мэдэмхийрэх нь зарим гишүүдийг “тэнгэрээс ирэх аливаа тэмдэг эсвээс гайхамшигт улам багаар цочирдон гайхах болж эхлэхэд, үүний хэрээр тэд зүрх сэтгэлдээ хатуу мөн оюун санаандаа харалган болж эхлэхэд, мөн тэд сонссон мөн харсан бүхэндээ итгэхгүй болоход” (3 Нифай 2:1) хүргэж мэдэхийг тэрээр харсан ажээ.
Ийнхүү гайхамшигт хайхрамжгүй хандах нь: Чи энэ үг хэлэгчийг сонсох хэрэггүй. Үүнийг чи аль хэдийн мэднэ шүү дээ. Ням гарагийн хичээлд яваад яах юм. Тэр хичээлийг чи өмнө нь сонссон шүү дээ. Өнөөдөр судар судлах хэрэггүй ээ. Сударт шинэ юм гэж юу ч байхгүй гэх зэрэг Сатаны худал хуурмаг үгс гишүүдийг төөрөгдүүлж мэднэ.
“Мөн хүмүүсийн зүрх сэтгэлийг Сатан тийн эзэмш[дэг]” (3 Нифай 2:2).
Сайн мэдээнээс суралцах урам зоригт өгсөх, уруудах нь хэвийн зүйл юм. Гэвч сүнслэг байдлаа өсгөн нэмэгдүүлэхэд тоомсоргүй ханддаг хүмүүс эцэстээ “тэдэнд байгаа[гаа] ч” алдах аюултай юм (2 Нифай 28:30; мөн Maтай 25:14–30-ийг үз).
Гайхамшгийг сэргээх нь
Дараах гурван үнэнийг ойлгосон нь хүмүүс үнэт зүйлст хайхрамжгүй хандаж байгаа үед бодол суурьтай хэвээр үлдэхэд Сирод тусалсан ажээ:
1. Мэдэх хэрэгтэй зүйлс надад их байна.
Сиро номлолынхоо үеэр сайн мэдээг эрчимтэй судалдаг байсан ба институтийн багшийн хувьд шинэ зарчим байна уу эсвэл мэддэг зарчим байна уу хамаагүй сурч мэдэх зүйл өөрт нь ямагт мундахгүй олон байдгийг мэдсэн ажээ. Сүнсний шинэ мэдлэг гэдэг нь тулгарсан буюу тулгарах аливаа сорилт бэрхшээлээр дамжуулан өөртөө хэрэгтэй ямар нэг зүйлийг мэдэж авах явдал байдаг.
“Бодол суурьтай байхын нэг хэсэг нь миний мэдэхгүй юм их байгаа, эдгээр зүйлсийг мэдэх нь надад хэрэгтэй гэдгийг үргэлж санаж байх явдал мөн” гэж тэр ярилаа.
2. Өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг мэдэхэд Ариун Сүнсний тусламж хэрэгтэй.
Мэдэх хэрэгтэй зүйлээ мэдэхгүй байгаа бол танд энэ зүйлийг мэддэг багш хэрэгтэй (Иохан 14:26-г үз). Сиро аль нэг шүлгийг хэчнээн удаа уншсан эсвэл аль нэг үзэл баримтлалыг хэчнээн удаа сонссон нь хамаагүй судруудыг ганцаараа болон эхнэртэйгээ хамт судалж, хичээл, цуглаануудад байнга оролцох ёстой гэдгийг үргэлж санаж явдаг ажээ.
“Огт санаагүй зүйлсийг Сүнс надад зааж болно. Ариун Сүнс бол багш мөн” гэж тэр хэлэв.
3. Суралцах нь надаас хүч чармайлт шаардана.
Суралцах нь идэвхгүй үлбэгэр биш харин идэвхтэй үйл явц мөн.1 Суралцах нь хүсэл эрмэлзэл, анхаарлаа төвлөрүүлэх, идэвхтэй оролцох, сурч мэдсэн зарчмуудаа амьдралд хэрэгжүүлэхийг шаарддаг (Aлма 32:27-г үз).
“Суралцахын тулд хариуцлага хүлээх ёстой. Тэнгэрлэг Эцэг ямар нэг юмыг сурах ёстой гэж намайг албаддаггүй” гэж Сиро хэллээ.
Урам хайрласан гайхамшиг
Сирогийн хувьд Мачю Пикчю бол дэлхийн гайхамшиг юм. Учир нь судлаачид энэ хотыг урт удаан хугацаанд судалсан юм. Шинэ нээлтүүд болон шинэ мэдлэг нь тэдэнд урам, эрч хүч хайрласан ажээ.
Археологчид бүтэн зууны туршид судалсны дараа хэдхэн жилийн өмнө оршуулгын газар, вааран эдлэл, тэр ч байтугай эгнээ олон барилга байгууламж олсон нь энэ бүгд Мачю Пикчю болон инкчүүдийн тухай мэдэгдээд байсан зүйл дээр нэмэгдсэн ажээ.
Есүс Христийн сайн мэдээг судлах нь ч үүн лүгээ адил юм. “Сайн мэдээг судлахад хүч чармайлт гаргадаг хүмүүс ямар нэг шинэ зүйлийг үргэлж олж мэддэг” гэж Сиро ярилаа.
Мачю Пикчюгийн талаар шинээр олж мэдсэн зүйлс хуучин мэдлэг дээр тулгуурладаг шиг судлаачдад “зүрх сэтгэлээ хатууруулахгүй түүнд тэдгээрийг бүрэн дүүрэн мэдэх хүртэл нь Бурханы нууцуудыг түүнд мэдүүлэх хүртэл үгийн илүү их хэсэг өгөгд [сөн]” (Aлма 12:10; мөн С ба Г 50:24-ийг үз) ажээ.
“Сайн мэдээ бол бид тогтмол эргэж очиж байх ёстой амийн усны шавхагдашгүй оргилуур мөн” гэж Сиро хэллээ.
Гайхамшгийн гайхалтай ажил
Уулын хяр дээрээс Макчю Пикчюг харахад эртний барилга байгууламжуудын дотуур яваа жуулчдын өөр өөр бүлгүүд Сирод харагдана. Цөөхөн ч гэсэн зарим хамтран ажиллагчдынх нь сонирхол буурч үгүй болсон нь зөвхөн тэдэнд өөрсдөд нь төдийгүй, бас тэднээр дамжуулан гайхамшгийг мэдэрч болох хүмүүст хор уршигтайд Сиро харамсдаг ажээ.
Сайн мэдээний гайхамшгаас салахгүй байх нь хувь хүнийг төдийгүй, түүнтэй холбоотой байдаг хүмүүсийг мөн адислах болно. “Хүмүүсийн амьдралд сайн мэдээний гаргадаг өөрчлөлт бол гайхамшиг мөн. Тэрхүү өөрчлөлтийг биеэр амссан хүмүүс бусдын амьдралд гайхамшиг болж чадна” гэж Сиро ярилаа.