2012
Зөв хувцас
2012 оны нэгдүгээр сар


Зөв хувцас

“Чи итгэгч хүмүүст үлгэр дууриал бол” (1 Tимот 4:12).

  1. Ээж нь Аннад шинэ хувцас авч өгөхөөр дэлгүүр уруу дагуулж явжээ.

    Үүниыг авбал ямар вэ?

    Үгүй ээ, баярлалаа.

  2. Цэцгэн хээтэй шар эсвэл толбон хээтэй улаан палааж зүгээр юм биш үү?

    Чи шар, улаан өнгөнд дуртай шүү дээ. Үүнээс өөр юу авмаар байна?

  3. Номлогч шиг харагдахын тулд энэ палаажнуудын нэгийг авмаар байна.

    Тэг л дээ. Харин чамд яг таарах хэмжээтэйг нь олъё.

  4. Тойргийнх нь хоёр систер номлогч Аннад таалагддаг байлаа. Тэр сүм дээр түүнтэй гар барьдаг байв. Түүнийг тэдэнтэй гудамжинд тааралдаад гараараа даллахад тэд инээмсэглэн, хоол идэхээр ирэхдээ гэр бүлийнх нь төлөө залбирдаг байлаа.

  5. Нэг ням гарагт Анна номлогчдод шинэ палаажаа үзүүлэх гэж тэсч ядан хүлээж байлаа. Анна номлогчдыг сүм дээр хараад тэдний ойролцоо эргэлдэж эхлэв.

    Би одоо яг та хоёр шиг харагдаж байгаа биз!

  6. Чи үнэхээр бид хоёр шиг харагдаж байна.

    Чи зөвхөн номлогч шиг харагдаад зогсохгүй, бүр номлогч болсон байна!

  7. Чамайг долоо хоногийн турш бидний төлөө залбирсан гэж ээж чинь бидэнд ярьсан. Тэгээд хар л даа. Бид нэг хүнийг өнөөдөр сүмд авчирсан. Залбирал чинь бидэнд тусаллаа.

    Номлогч Анна, баярласан шүү.

Чимэглэлийг Жейк Паркер