2012
Залуучуудын төв нь өсвөр үеийнхнийг төлөвшүүлдэг газар юм
2012 оны нэгдүгээр сар


Залуучуудын төв нь өсвөр үеийнхнийг төлөвшүүлдэг газар юм

Залууст зориулсан Сүмийн төвүүд нь дэлхийн уруу таталтуудаас өсвөр үеийнхнийг хамгаалаад зогсохгүй, ертөнцийг өөрчлөх Сүмийн ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд зориулагдсан юм.

Залууст зориулсан төвүүдэд (голдуу Европын орнуудад байдаг) институт хичээллэхээс гадна өсвөр үеийнхэн шашны ангиудад хичээллэх, гэрийн даалгавараа хийх, ширээний теннис тоглох, хоол хийх мөн судраас хуваалцах зэрэг үйл ажиллагаануудыг явуулдаг.

Залуусаар дамжуулан Сүмийг хөгжүүлэх нь

2003 оны сүүлээр Данийн Копенгаг, Германы Хамбург, Лейпциг, Берлин хотуудад залууст зориулсан дөрвөн төв нээгдсэн юм. 2004 онд Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перрид Төв Европыг хариуцуулан даалгасан бөгөөд Ахлагч Перри залуучуудын идэвх санаачлагыг хөхүүлэн дэмжсэн.

Одоо Европд санваарын удирдагчаар үйлчилж байгаа хүмүүсийн ихэнх нь тэр үед 30-аас доош насны залуучууд байсан хэмээн Европын институт семинарыг хариуцсан захирлын туслах Ерик Псота хэлж байна.

Эрик Псота мөн “Европ дахь Сүмийн өсөлтөд 18-30 насныхан чухал үүрэгтэй байх болно хэмээх Ахлагч Перригийн хүлээн авсан илчлэлт нь Европын залуучууд болон бүх санваарын удирдагч нарт гайхамшигтай нөлөө үзүүлсэн юм. Энэхүү илчлэлт нь залуучууд Сүмийн өсөлт хөгжилтөнд оруулах үүрэг хариуцлагаа ойлгоход тусалдаг учир одоо ч гэсэн чухал хэвээр байгаа.” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.

Одоо Европд залуучуудын 140 төв байдаг бөгөөд 30-г шинээр нэмэн барьж байна. Эдгээр төвд өсвөр үеийнхнийг дэлхий даяар сайн мэдээг тараахад бэлтгэдэг юм.

Норвеги улсад Хаант улс болон нөхөрлөлийг хөгжүүлсэн нь

Залуучуудыг Бурханы Хаант улс байгуулахад сургадаг олон төвүүдийн нэг нь Норвегийн Осло хотын залуучуудын төв юм. Францаас ирсэн Матилда Гуилламет эгчийн жишээг аваад үзье. Гуилламет эгчийг найз нь түүнийг сайн мэдээнээс суралцахыг урьсан учир тэр 2009 онд Парис хотноо номлогч нараас хичээл авч эхэлжээ.

Гуилламет эгч 2010 онд баптисм хүртсэнийхээ дараа нэг жилийн хугацаатай Норвеги уруу нүүжээ. Тэнд очоод залуучуудын төвд явснаар түүний гэрчлэл ихэд өсчээ.

“Гэрээсээ хол амьдарч байхад маань залуучуудын төв яг гэр шиг минь санагддаг байв. Дотуур байранд байснаас тэнд цагийг өнгөрөөх нь хамаагүй сайхан байдаг. Тус төвд үйлчилдэг номлогч хос яг ээж аав шиг минь болсон бөгөөд өөр олон гайхалтай хүмүүс надад зөвлөгөө өгч, намайг тайвшруулдаг байсан. Гэр бүлийнхнээсээ би ганцаараа Сүмийн гишүүн тул Парис болон Осло хотод номлогч хосуудтай сайн мэдээний тухай ярилцдаг байлаа” гэж Гуилламет эгч ярилаа.

Сэм Баснет 2009 онд баптисм хийлгэсэн бөгөөд мөн л гэр бүлээсээ ганцаараа гишүүн юм. Ослогийн залуучуудын төвд номлолын ажил хийж байсан нь Непалд байдаг хамаатан садангийндаа зочлох үеэрээ тэдэнтэй сайн мэдээг хуваалцахад нь тус болжээ. Тэрээр гэрийнхэндээ санваар болон Мормоны Номын тухай ярьж өгсөн бөгөөд Ослод байхдаа номлогч нартай хамт бусдад энэ тухай заадаг байжээ.

“Манай гэрийнхэн ‘урьдны Сэм’ болон ‘өөрчлөгдсөн Сэм’ хоёрын ялгааг харсан бөгөөд миний мэдэрсэн зүйлийг мэдрэхийг хүсч байлаа. Урьд нь би ямар ч итгэл найдваргүй, гутранги үзэлтэй байлаа. Баптисм хийлгэснийхээ дараа би залуучуудын төвд очдог болсон ба тэнд очсоноор илүү өөдрөг үзэлтэй болсон.”

Залуучуудын төвд ирж урам зориг авч, эрч хүчийг мэдэрсэн нь ганц Баснет ах биш юм. Шотландаас ирсэн Бенжамин Керр сүүлийн хоёр зуныг Ослод өнгөрүүлсэн ба тэндхийн залуучуудын төвийг өөрт нь юу хамгийн чухал болохыг сануулдаг газар хэмээн хэллээ.

“Залуучуудын төв бол миний хувьд энэ дэлхийгээс хоргодох газар маань юм. Энд би тайван амгалан, аюулгүй байдлыг мэдэрдэг. Намайг хамгийн ихээр урамшуулан дэмждэг үйл явдлууд энд болдог. Ялангуяа гэр бүлийн үдэш мөн өөрсдийн санаа зовж байгаа зүйл болон хэцүү асуудлуудынхаа талаар ярилцах зэрэг нь их сайхан байдаг. Эдгээр үйл явдал нь надад сайн мэдээний энгийн зарчмуудын чухлыг сануулдаг юм” гэж Керр ах хэллээ.

Залуучуудыг хөгжүүлж, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх нь

Сайн мэдээнд найз нар болон гэр бүлийнхнээ хүчирхэгжүүлэхэд нь залуучуудад туслахаас илүү зүйлийг залуучуудын төвд хийдэг. Залуучуудын төвд удирдагчдыг төлөвшүүлдэг. Энд ганц бие насанд хүрэгсэд удирдлагын зөвлөлд ээлжээр үйлчилж, үйл ажиллагаа болон хичээлүүдийг төлөвлөдөг юм.

Угандагаас ирсэн боловч одоо Норвеги улсын иргэн болсон Барбара Матову эгч залуучуудын төвд “Бүх хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрыг” мэдэрчээ. Сүмийн зохион байгуулалтын талаарх миний гэрчлэл нэмэгдсэн. Бурханы Хаант улсыг ганцаараа бус харин олноороо нэгдэн нийлж байгуулдаг болохыг би эндээс сурсан.”

Энд залуучууд ирээдүйд хүлээн авах Сүмийн дуудлагуудад бэлтгэгдээд зогсохгүй сайн хань, сайн эцэг эх болохоор бэлтгэдэг юм. Тэд зөвхөн нийгмээ бус гэр орноо өөрчлөхөд ч мөн бэлтгэгдэх болно.

“—Тэвчээр, харилцан яриа, бусдыг удирдах чадвар мөн Ариун Сүнсний өдөлтийг дагах зэрэг ганц бие насанд хүрэгсдийн зөвлөлд суралцдаг удирдах зарчмууд нь ганц бие насанд хүрэгсэдээс гадна эцэг эх нарт хэрэг болдог” гэж эхнэртэйгээ хамт Норвегийн Трондхайм хотын номлолын төвд үйлчилсэн Жералд Соренсон ах хэлжээ.

Залуучуудын төвд дэлхийн өсөн нэмэгдэж буй нүглүүдийн эсрэг тэмцэх Сүмийн ирээдүйн удирдагчдыг илүү ихээр бэлтгэх болно.

“Залуучуудын төвд ирдэг хүмүүс нь сайн мэдээг зөвхөн онолын хувьд сураад зогсохгүй сүмийн бус найз нөхөддөө үйлчилж, тэдэнтэй сайн мэдээг хуваалцах зарчмуудыг хэрэгжүүлдэг. Залуучуудын төвд сайн бэлтгэгдсэн шинэ үеийхнийг урам зоригтойгоор, мөнхийн зорилготойгоор Их Эзэнд үйлчлэхэд нь бэлтгэдэг.”

Энэ нь өсвөр үеийнхнийг сайн мэдээгээр дэлхийд нөлөөлөхөд бэлтгэдэг газар юм.

© 2008 Роберт Кэйси