2012
Судруудыг унших хүсэл эрмэлзэлтэй болох нь
2012 оны нэгдүгээр сар


Залуучуудад зориулав

Судруудыг унших хүсэл эрмэлзэлтэй болох нь

Бид судруудыг унших оргилуун хүсэл тэмүүлэлтэй болохын төлөө, Ариун Сүнсний удирдамж хүлээн авахын төлөө залбирах хэрэгтэй. Бид судруудаас эсвэл Бурханы үгээс баяр баясал олдог, үүгээр бидэнд өгч буй захиасын агуулсан хайрыг мэдэрдэг байх хэрэгтэй. Бид энэхүү гайхамшигт сайн мэдээнд шимтэн дурлах ёстой учраас судруудыг зүгээр гүйлгэн уншаад өнгөрөх ёсгүй, харин илүү ихийг хийх хэрэгтэй.

Та судруудыг судлах бүрд илүү ихийг мэдэх бөгөөд судруудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг мэдэж чадна. Тэрбээр Сүмийн жишиг бүтээлүүдээр дамжуулан бидний залбиралд олонтоо хариулдаг. Бид амар амгаланг мэдэрч, сүнслэг санаа бодол төрсөн үед тэдгээр нь Ариун Сүнсээр дамжин Тэнгэрлэг Эцэгээс ирдгийг мэдэж чадна (С ба Г 8:1–3).