Залуу эрэгтэйчүүдийг номлолд явах ёстой гэж яагаад тийм их шахаж шаарддаг юм бэ?Энэ чинь хувь хүн өөрөө шийдэх ёстой асуудал биш үү?
Залуу эр хүн бүр номлолд үйлчлэх санваарын үүргээ биелүүлэх үү, үгүй юү гэдгийг өөрөө шийдэх ёстой. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн хэлжээ: “Зохистой, чадвартай залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Бидэнд үй олон адислалыг үргэлж өгч байдаг Их Эзэн биднийг санваарын үүрэг, хариуцлагаа биелүүлээсэй гэж хүсэн хүлээдэг юм. Залуу эрэгтэйчүүд ээ, номлогч болж үйлчлэхэд бэлтгэхийг би та бүхэнд зөвлөж байна” (“As We Meet Together Again,” Лиахона, 2010 оны 11р сар, 5–6).
Номлолд бэлтгэх нь Аароны санваартан залуу эр хүний туршлагын хэсэг юм. Энэ бол түүний үүрэг бөгөөд тэрээр энэхүү үүргийнхээ чухлыг ойлгодог байх ёстой. Хэрэв залуу эрэгтэй номлолыг шахалт шаардлага гэж үздэг бол, мэдээж хэрэг, номлолд үйлчлэх хэрэггүй. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар бусадтай хуваалцах хүсэлтэй бол тэрээр номлолд үйлчлэх ёстой.
Гэвч тэрээр номлолд үйлчлэх талаар залбирч, “сануулж, тайлбарлаж, ухуулж мөн зааж, мөн Христэд ирэхэд бүхнийг урих” (С ба Г 20:59) түүний дотор бүрэн цагийн номлолд үйлчлэх ариун үүргийг санваар авах үед өөртөө хүлээснээ бас санах ёстой. Хэрэв залуу эрэгтэйчүүд эрүүл мэндээр тэнцэхгүй буюу хөгжлийн бэрхшээлийн улмаас номлолд үйлчлэх боломжгүй бол энэ үүргээс хүндэтгэлтэйгээр чөлөөлөгддөг.