Тэр тэнд бий
“Хүчийг бидэнд өгөөсэй хэмээн бид сэтгэл оюунаа Бурханд хандсан залбиралд юүлсэн болой” (Aлма 58:10).
Манай хөвгүүдийн нэг нь 11-тэй байхад нэг өглөө сэртэл толгой нь учиргүй их өвдөж байлаа. Хүү маань сургуульд явахаас цааргалж байгаа юм болов уу гэж эхлээд бодсон ч тэр их халуурч байгааг тэр даруй мэдлээ. Түүнийг эмчид аваачиж үзүүлсэн даруйд биднийг эмнэлэгт яаралтай хэвт гэв. Эмнэлэг дээр түүнд нуруу нугасны менингит гэсэн хүнд өвчний онош тавих нь тэр.
Өвчний байдал улам дордож, хүү минь ухаан алдав. Эмч намайг өрөөнөөс гарна уу гэв. Би коридорт гараад, айсандаа уйллаа. Танихгүй нэг эмэгтэй миний мөрөн дээр гараа тавилаа. Би Тэнгэрлэг Эцэгт хандан хүүд минь туслаач, хүүг минь хүнд өвчнөөс нь салгаач хэмээн гуйж, чангаар залбирлаа. Надад агуу их тайвшралт мэдрэгдсэнийг би санадаг.
Хүүд минь мэс засал хийхэд эдгэртлээ олон хоног болж билээ. Өнөөдөр тэр эрүүл чийрэг эр хүн, гэрлэж, хоёр хөөрхөн охины эцэг болоод байна. Энэ явдал миний хувьд залбирлын хүчний жишээ болсон юм.
“Хүүхдийн залибрал” гэдэг нэртэй Хүүхдийн Хэсгийн дуу байдаг. “Тэнгэрлэг Эцэг минь, Та үнэхээр тэнд байдаг уу? Хүүхэд бүрийн залбирлыг Та сонсож, хариулдаг уу?” гэж энэ дуунд асуусан байдаг. (Children’s Songbook, 12).
Мэдээж хэрэг хариулт нь: Тийм ээ, Тэр сонсож, хариулдаг.
Тэнгэрлэг Эцэг үнэхээр амьд гэж үү хэмээн бодсон үедээ өвдөг сөгдөн, “Тэнгэрлэг Эцэг минь ээ, Та үнэхээр тэнд байдаг уу? Би дэлхийд ирэхээсээ өмнө үнэхээр Тантай хамт амьдарч байсан уу? Тантай дахин хамт амьдрахаар эргэж очиж болох уу?” гэж асуу.
Тэр залбиралд чинь хариулж, Тэнгэрт байдгаа чамд мэдүүлнэ. Чи хэзээ ч ганцаараа биш. Тэр бидэнд байнга хэрэгтэй. Тэр Тэнгэрт байдаг.