2012
Шуургыг сөрсөн зориг
2012 оны нэгдүгээр сар


Залуучуудад зориулав

Шуургыг сөрсөн зориг

Манай гадасны Залуу Эмэгтэйчүүдийн аялал-зугаалгын хоёр дахь шөнө аадар бороо шаагин орж, хар салхи хөдлөв. Манай тойргийн 24 залуу эмэгтэй хоёр удирдагчтайгаа аялал-зугаалгаар явж байлаа. Бид хамгаалалт эрж бүгдээрээ хоёр жижиг модон байшингийн нэгэнд нь багтан толгой хоргодлоо. Бороо хувингаар цутгасан юм шиг орж, салхи улам ширүүсэв. Манай гадасны ерөнхийлөгчийн хэлсэн аюулгүй байдлын залбирлыг би байнга санасаар байлаа. Бид бүлгээрээ жижиг модон байшин дотроо залбирал хэлэхэд би ч хувийн залбирлаа хийлээ.

Олон охин айж байлаа. Энэ ч бас аргагүй байв. Манай байшин тийм ч бат бөх бишээс гадна бид голын дэргэд байлаа. 20 минут орчмын дараа шуурга улам ширүүсэхэд, гадас бүхлээрээ тойргийнхоо жижиг байшингаас гарч, илүү өндөр газарт байгаа зөвлөхүүдийн байшин уруу гүйлдэв. Гадасны ерөнхийлөгч маань дахиад нэг залбирахад бид өөрсдийгөө тайвшруулахын тулд дуулал, Хүүхдийн Хэсгийн дуу, аяллын дуунууд дууллаа. Үнэндээ бид айж байсан ч, бүх юм хэвийн болно гэдгийг мэдэрч байлаа. Хагас цагийн дараа байдал дээрдэж, бид тойргийнхоо байшингуудад буцаж очив.

Шуурга яагаад намдсаныг бид хожим нь мэдэж билээ. Хар салхи хоёр хуваагдаж, нэг нь бидний баруун талаар, нөгөө нь зүүн талаар өнгөрсөн байв. Бидний байсан газраар өнгөрсөн хар шуурга тийм ч их хүчтэй биш байжээ!

Тэр шөнө Бурхан бидний залбирлыг сонссоныг, Тэрээр биднийг хамгийн хүчтэй хар салхинаас хамгаалсныг би мэднэ. Бурханд хэрэгтэй байгаагүй бол хар салхи яагаад хоёр хуваагдах билээ? Бид амьдралын шуурганд Тэнгэрлэг Эцэгтээ хандан үргэлж залбирдаг бөгөөд Тэрээр сонсож хариулан биднийг зоригжуулж, бидэнд хэрэгтэй аюулгүй байдлын хамгаалалтыг өгдөг билээ.

© Corbis-ын гэрэл зураг

Хэвлэх