2012
2012 оны Мючелийн сэдэв зарлагдлаа: ‘Босч мөн урагш гэрэлтүүл’
2012 оны нэгдүгээр сар


2012 оны Мючелийн сэдэв зарлагдлаа: “Босч мөн урагш гэрэлтүүл”

2012 оны Мючелийн сэдэв бол “Та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш гэрэлтүүл” (C ба Г 115:5).

1838 онд Миссурийн Фар Вестэд энэхүү илчлэлтийг Бошиглогч Иосеф Смитэд өгсөн бөгөөд үүнийг Сүмийн тэргүүлэх ажилтнуудад зориулж илчилжээ. Харин Мючелийн сэдвийн хувьд энэ нь 12-18 насны өсвөр үеийнхэнд болон бүх л Сүмийн гишүүдэд хамааралтай.

Энэхүү сэдвийг Мючелийн нээлт, ариун ёслолын цуглаанд үг хэлэх залуучуудын ярианы сэдэв болгож мөн зугаалга, залуучуудын чуулган, онцгой цугларалт зэрэг үйл ажиллагааны гол хэсэг байлгах хэрэгтэй. Мөн бүжиг, хөгжим, жүжиг болон бусад соёлын үйл ажиллагаанд гол санаа болгон хэрэглэж болно.

Сүмийн удирдагчид, орон нутгийн залуучуудын удирдагчид Мючелийн сэдвийг Strength of Youth Media 2012: Arise and Shine Forth, DVD-г үзүүлэн танилцуулахыг хүсч байна. Уг DVD-г 2011оны 11-р сард нэгжүүдэд илгээх болно.

Энэ DVD-г чуулгын цуглаанууд, хичээлүүдэд, залуучуудын чуулга болон залуучуудын бусад үйл ажиллагаануудад ирэх жилийн турш ашиглаж болно. Энэ DVD нь кантонез, англи, франц, герман, итали, япон, солонгос, мандарин, португали, орос болон испани хэл дээр гарна.

Нэмэлт материалууд Лиахона болон New Era сэтгүүл дээр гарах бөгөөд 2012 оны эхээр LDS.org вэб хуудсанд тавигдана.

Хэвлэх