2012
Санал зөвлөмж
2012 оны нэгдүгээр сар


Санал зөвлөмж

Хүчтэй туслагч

Би Лиахона сэтгүүлийг үргэлж захиалдаг байсан ч идэвхгүй байх үедээ сэтгүүлээ тогтмол уншдаггүй байлаа. Нэг өдөр би шүүгээгээ цэвэрлэж байгаад уг сэтгүүлийн хэдэн маш хуучин дугааруудыг олсон юм. Тэдгээрийг эргүүлж байтал нэг түүх миний анхаарлыг татлаа. Энэ түүх хэдэн жил Сүмдээ идэвхгүй байсан эгчийн тухай байлаа. Тэр буцаж очихыг хүсдэггүй байв. Гэвч сүнсээр удирдуулсан бишоп нь түүнд дуудлага өгч тэр эгч муу зуршлуудаасаа салж, сүмдээ эргэн иржээ. Энэ түүх надад их хүчтэйгээр нөлөөлсөн бөгөөд буцаад идэвхтэй болох анхны алхам маань болсон юм. Үүнээс хойш олон жил өнгөрсөн ч Лиахона манай гэрийхний хувьд хүчтэй туслагч маань хэвээр байна. Энэ сэтгүүлийн зөвлөгөө, удирдамж, гэрчлэлүүд нь бидэнд өдөр бүр тусладаг.

Моема Лима Саллес Броедел, Бразил

Хүүхдүүд болон насанд хүрэгсдэд зориулсан түүхүүд

Би бяцхан хүүтэй бөгөөд Лиахонасэтгүүлийн хүүхдэд зориулсан түүхүүдээс орой болгон хүүдээ унтахаас нь өмнө уншиж өгдөг юм. Сэтгүүлийн түүхүүдээс унших нь надад ч гэсэн адислал болдог. Би эндээс Есүс Христ, Бошиглогч Иосеф Смит, итгэл бишрэл, залбирал болон бусад олон зүйлсийн талаар сурдаг. Сэтгүүлээ үргэлж сайн уншиж байгаарай!

Силвиа Руйз де Миноз, Эквадор