2012
Мэдээгээр
2012 оны нэгдүгээр сар


Мэдээгээр

Дэлхий дахины цуглааны байруудад интернет тавьж эхэллээ

Сүм дэлхий даяарх цуглааны байруудын 85-н хувьд нь өндөр хурдтай, утасгүй интернет тавихаар төлөвлөж байна.

Гишүүд цуглааны байрнаас Сүмийн ажил эрхлэлт ба гэр бүлийн түүхийн ажлын вэб хуудас руу орж; Сүмийн удирдагч нар бүртгэл хөтөлж, номлолд явах хүсэлтийг илгээж, удирдагчдын шууд дамжуулах сургалтанд оролцож; багш нар интернет дээр тавьсан Сүмийн мэдээллийг өөрсдийн хичээлдээ ашиглах боломжтой болно.

Сүм Зүүн Африкийн өлсгөлөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэв

Зүүн Африкт болж байгаа ганд нэрвэгдсэн, яаралтай тусламж үзүүлэх шаардлагтай 11,5 сая хүнд Сүм хэд хэдэн байгуулагатай хамтран ажиллаж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хоол хүнс, эм тариа, ариун цэврийн хэрэгсэл болон хоргодох байрны тусламжийг үзүүлж байна.

Тэдэнд туслахыг хүссэн гишүүд хүмүүнлэгийн санд хандив өргөж болно.

Шинэ номлогчийн талбар дээрх сургалт нь НБТ-н сургалтын үргэлжлэл юм

2011 оны 8-р сард номлогч нарыг бэлтгэх төвөөс дөнгөж гарсан номлогч нар 12 долоо хоногийн нэмэлт сургалтыг хийхээр болсон.

Провогийн НБТ-н захирал Ричард Хейтон “талбар дээрх сургалт бол шинэ зүйл биш харин НБТ-н сургалтын үргэлжлэл юм” хэмээн хэллээ.

“Эхний 12 долоо хоног гарын авлага нь сургагч болон шинэ номлогчийг эхний 12 долоо хоногт хамгийн их хэрэг болох Миний сайн мэдээг номло ном руу хандуулдаг. Энэ бол аль болох хурдан Их Эзэний сайн үйлчлэгч болоход туслах … газрын зураг юм” гэх тэрээр хэллээ.

Номлолын ерөнхийлөгчид шинэ номлогч нарт зориулсан талбар дээрх сургалтын материалуудыг ашиглаж эхэллээ. Энэхүү материалд сургалтын гурван баримт бичиг мөн шинэ хамтрагчдын сурах видео бичлэгүүд багтсан.

Хэвлэх