2012
Итгэлтэй бай
2012 оны нэгдүгээр сар


Итгэлтэй бай

Зураг
Ахлагч Жеральд Кауссе

Би 20 гарсан үедээ Францын нэгэн нэртэй бизнесийн сургуульд орохоор маш хүнд шалгат өгөх хэрэгтэй болж билээ. Хоёр жилийн турш өдөр, шөнөгүй хичээллэсэн дээ. Гэвч би сүм болон институтэд үргэлж явж, Сүмийн ажил үүргүүдээ биелүүлдэг байлаа.

Шалгалтын хамгийн чухал хэсэг нь ярилцлага байв. Нэг сургуульд ярилцлага өгсөнд шалгалтын комиссын гишүүд намайг Сүмийн гишүүн гэдгийг мэдээд ярилцлага амжилтгүй болсон юм.

Тэгээд би орохыг хамгийн их хүсдэг сургуульдаа шалгалт өгсөн юм. Ярилцлага хийгчид нэлээд ярилцсаны дараа хичээлийн бус цагаараа юу хийдэг вэ хэмээн надаас асуулаа. Энэ бол миний хувьд сургуульд орох уу, үгүй юү гэдгийг шийдэх асуулт гэдгийг би мэдэж байлаа. Гэвч би хормын төдийд бодоод, баримталдаг зарчмууддаа үнэнч байх юм шүү гэж шийдэв.

“Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэдгээ хэлээд Сүмд юу хийдэг тухайгаа 15 минут тайлбарлав.

Сургуулийн захирал, “Энэ тухай ярьсанд чинь баярлалаа. Би оюутан байхдаа Нэгдсэн Улсад сурч байсан. Миний хамгийн сайн найз нарын нэг нь мормон байсан юм. Тэр бол агуу эр хүн, бас маш эелдэг найз байлаа. Би Мормончуудыг маш сайн хүмүүс гэж боддог” гэлээ.

Цээжин дотроос бөөн хар юм аваад хаячих шиг болов! Тэр жил би энэ сургуулийн шилдэг элсэгчдийн нэг болсон юм.

Энэ түүхээс би хоёр сургамж авсан. Нэгдүгээрт, бид бусад хүмүүст үзүүлдэг нөлөөгөө дутуу үнэлэх ёсгүй. Хоёрдугаарт, бид зарчмууддаа үргэлж үнэнч байх ёстой. Чадах бүхнээ хийсэн үед Их Эзэн үлдсэн хэсэгт нь танд туслах болно.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер

Хэвлэх