2012
Хамгаалагч тэнгэр элчүүд байдаг уу? Намайг хамгаалахаар томилогдсон тэнгэр элч байдаг уу?
2012 оны нэгдүгээр сар


Хамгаалагч тэнгэр элчүүд байдаг уу? Намайг хамгаалахаар томилогдсон тэнгэр элч байдаг уу?

“Хамгаалагч тэнгэр элч” гэсэн нэр томьёо судруудад байдаггүй, харин үүний оронд “тохинуулагч” гэсэн үг байдаг (Oмнаи 1:25; Moронай 7:22 –29-ийг үз). “Тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг бөгөөд” (2 Нифай 32:3) итгэлтэй хүмүүсийг тайтгаруулах, удирдах, хамгаалах болон үнэнийг илчилж, нотлох Ариун Сүнсний үүргийг олонтоо хуваалцдаг. Тийнхүү Ариун Сүнсийг хамгаалагч тэнгэр элч хэмээн үзэж болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд сургасан нь: “Эрин үеүдийн эхлэлээс хойш өдийг хүртэл Бурхан хүүхдүүдээ хайрлах хайр, анхаарал халамжийг дамжуулахдаа … тэнгэр элчүүдийг ашигласаар ирсэн юм. … Харагддаг болоод харагддаггүй тэнгэр элчүүд үргэлж ойрхон байдаг” (“The Ministry of Angels,” Лиахона, 2008 оны 11-р сар, 29).

Хүн бүрийг харж хамгаалж байх тусгай тэнгэр элч томилогдсон тухай Их Эзэн илчлээгүй ч, таныг тэнгэрээс хамгаалж тайтгаруулж байдагт итгэлтэй байж болно. Хэрэв итгэлээ хөгжүүлэн ашигладаг бол Бурхан танд туслахын тулд итгэлийг тань бэхжүүлж, тайтгаруулан, зөв зүйлийг хийх урам зоригийг хайрлаж, тэнгэр элчүүдийг илгээдэг билээ.

Хэвлэх