2014
Авралын ажлыг яаравчлуулах нь
долоодугаар 2014


Авралын ажлыг яаравчлуулах нь

Зарим маш чухал сэдэв Ерөнхий чуулган дээр нэг биш удаа давтан яригддаг. Энд гурван хүн авралын ажлыг яаравчлуулах талаар үг хэлсэн байна:

  • Ахлагч М.Рассэлл Баллард: “Таны [номлолын] захиас хэчнээн сайн байлаа ч та түүнийхээ араас байнга, шаргуу хөөцөлдөж, эцсийн үр дүнг үзтэл явахгүй л бол түүнийгээ хүргэх боломж олдохгүй ч байж мэднэ”1 гэжээ. Ахлагч Баллардын энэ урилгын талаар илүү ихийг суралцахыг хүсвэл lds.org/go/ballard714 вэбсайтад зочилно уу.

  • Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Аризонагийн Гилбэрт ариун сүм нь … сүмийн үйл ажиллагаа явуулж буй 142 дахь ариун сүм юм. … Одоо зарлагдаад байгаа ариун сүмүүд баригдаж дуусах үед бид дэлхий даяар, үйл ажиллагаа явуулж байгаа 170 ариун сүмтэй болно”2 хэмээн хэлсэн юм. Илүү дэлгэрэнгүйг lds.org/go/monson714 вэбсайтаас үзнэ үү.

  • Линда К.Бөртон: “Бид ‘дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, … гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиж,’ [С ба Г 25:10, 13] мөн Христэд ирж, Түүнийг дагах ёстой. Энэ бол шавь нарын хийдэг зүйл билээ!” гэж хэлсэн3. Бөртон эгчийн хэлсэн үгийг lds.org/go/burton714 вэбсайтаас үзнэ үү.

Эшлэлүүд

  1. “Эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах” Лиахона, 2014 оны 5-р сар, 78.

  2. “Чуулгандаа тавтай морилно уу,” Лиахона, 2014 оны 5-р сар, 4.

  3. “Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна,” Лиахона, 2014 оны 5-р сар, 122.