Бага насны хүүхдүүдэд зориулав Сара алхсаар л байв Хэйди Поэлмэн Бодит түүхээс сэдэвлэв Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Ютад амьдардаг. Сара үсэрч, харайж байв. Тэр гэрийнхэнтэйгээ хамт Силвэр гэдэг нуурыг тойрон, явган аялал хийхэд бэлэн байлаа. Түүний ах Жош түрүүнд нь явж байв. Удалгүй Сарагийн гарыг нар халуу оргитол төөнөв. Хөл нь ч цуцаж эхлэв. “Санаа зовох хэрэггүй дээ. Бид одоохон машин дээрээ буцаж очно” гэж ээж нь хэллээ. Гүүр хаагдсан байв Тэгтэл Сара замыг хааж уясан том улбар шар олсыг харлаа. “Гүүр эвдэрсэн байна. Бид буцаад нуурыг тойрч алхах хэрэгтэй” гэж аав нь хэлэв. “Гэхдээ би үнэхээр их ядарч байна шүү дээ!” гэж Сараг хэлэхэд Жош газарт суугаад царайгаа барайлгав. “Чи анхдагчдын түүхийг санаж байна уу?” гэж ээж нь асуулаа. Сара толгой дохив. Тэр анхдагчдыг хайрладаг байлаа. “Анхдагчид асар хол замыг явган туулахаас аргагүй байсан юм. Заримдаа маш халуун, заримдаа дэндүү хүйтэн байдаг байсан ч тэд алхсаар л байсан. Тэд шинэ нутагтаа ирээд олон байшин, олон ариун сүм барьсан шүү дээ” гэж ээж нь хэлэв. Анхдагчид зогсолтгүй алхсаар байсан гэдэгт Сара баяртай байлаа. Тэр ч бас үргэлжлүүлэн алхахыг хүсэв. Тэгээд Жош руу гараа сунгалаа. “Алив босоорой. Бид дахиад жаахан явах хэрэгтэй байна” гэж ах нь хэлэв. Будах хуудас