2014
Эмээгээ мэддэг болсон минь
долоодугаар 2014


Эмээгээ мэддэг болсон минь

Зохиогч нь АНУ-ын Виржиниад амьдардаг.

Би Залуу эмэгтэйчүүдийн төслүүдийн нэг болгож АНУ-ын Аризонагийн Меса дахь гэр бүлийн түүхийн төвд буй олон бичил хальсыг гүйлгэн үзэж, эмээдээ өвөг дээдсийнхээ мэдээллийг олоход нь туслахаар сайн дураараа шийдсэн юм. Эмээтэйгээ зэрэгцэж суугаад гэр бүлийнхээ тухай ярилцаж байхдаа би: “Би чинь яг одоо дэргэдээ сууж байгаа эмээгийнхээ тухай тийм их юм мэддэг бил үү?” хэмээн бодлоо.

Бид хоёр гэр бүлийнхээ олон гишүүний тухай олж мэдэн, мэдээллүүдийг нь бэлтгээд тэдний өмнөөс баптисм хүртэж, гишүүний баталгаа хийлгэхээр Аризонагийн Меса ариун сүм рүү очлоо. Үүнээс хойш удалгүй эмээ минь надад гэр бүлийнхээ түүхийг эмхэтгэсэн зузаан хавтсаа өгсөн юм.

Эмээ маань үе мөчний өвчтэй учраас түүний хувьд юм шивж бичих нь их зовиуртай байдаг бөгөөд компьютер дээр ажиллахад нь би түүнд туслах дуртай. Бид гэр бүлийнхээ сүнслэг ашиг тусын тулд эмээгийнхээ амьдралын түүхийг хамтдаа бичдэг. Би эдгээр төсөл дээр хамтран ажиллах үедээ сүмийн түүхийн талаар маш их зүйл мэдэж авч, эмээгийнхээ амьдралын нэгээхэн хэсэг болсондоо дуртай байна.