2014
Удирдагчид Филиппинд дэмжлэг тусламж үзүүлэв
долоодугаар 2014


Удирдагчид Филиппинд дэмжлэг тусламж үзүүлэв

2-р сард Хэяан хар салхи Таблобаныг сүйрүүлснээс хойш 100 өдрийн дараа Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон, Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол Ф.Макконки эгч нар гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад дэмжлэг, тусламж үзүүлэхээр зочлон очжээ.

Бөртон эгч “Би эгч нарыг чанга тэврэх хэрэгтэйг мэдсэн. Би үүнээс илүү зүйл хийж чадахгүй гэдгээ мэдсэн ч Тавлобанд очиж, хүмүүсийг чадлынхаа хэрээр аль болох чанга тэврэх хэрэгтэйг л мэдэж байсан” гэж хэлжээ.

Хэяан хар салхи нь төв Филиппин дэх 1.1 сая гаруй гэр орныг сүйрүүлж, нийт 6100 гаруй хүний, түүний дотор хожмын үеийн 42 гэгээнтний амийг авч одсон ажээ. Уг салхины дараа Сүм тусламжийн бараа материал илгээж; хоол хүнс, түр хоргодох байр, ус цэвэршүүлэх, хог хаягдлыг зайлуулах, сэргээн засварлах зэрэг ажилд орон нутгийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан байна.

Бөртон эгч, Макконки эгч хоёр гэр орноо дахин барьж байгаа болон бие биедээ үйлчлэн, гэрчлэлээ хүчирхэгжүүлж байгаа гэгээнтнүүдээс итгэл найдвар, өөдрөг үзлийг олж харсан тухайгаа ярьсан юм.