2014
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Өмгөөлөгч
долоодугаар 2014


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Өмгөөлөгч

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь таны Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчлагч багшлалтаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org–-ээс үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Jesus Christ depicted leaning on a rock in the Garden of Gethsemane. The image depicts the Atonement of Christ.

Миний хүсэл биш харин Таны хүсэл биелэх болтугай, Харри Андэрсоны бүтээл.

Есүс Христ бол Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч юм. Өмгөөлөгч гэдэг үг латин гаралтай бөгөөд “өөр хүний өмнөөс гуйх” гэсэн утгатай.1 Аврагч ойлголцол, шударга ёс болон нигүүлслийг ашиглан бидний өмнөөс гуйдаг. Үүнийг мэдэх нь хайр ба Түүний Цагаатгалын төлөөх талархлаар биднийг дүүргэж чадна.

“Эцэгийн өмнө өмгөөлөгч болох [Есүс Христийг], түүний өмнө та нарын өмнөөс гуйх намайг анхаарагтун—

“Өгүүлрүүн: Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхлийг болгоогтун; мөн Хүүгийнхээ асгарсан цусыг, мөн та өөрөө алдаршихын тулд таны өгсөн, бас түүний цусыг болгоогтун;

“Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралыг авч болохын тулд миний нэрэнд итгэх эдгээр ах дүүсийг минь өршөөгөөч” (С ба Г 45:3–5).

Бидний өмгөөлөгч Христийн тухай Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон: “Би ямар ч үед, ямар ч нөхцөлд байсан залбирлаар дамжуулан ач ивээлийн сэнтийд хүрч, Тэнгэрлэг Эцэг маань миний гуйлтыг сонсож мөн ямар ч нүгэл үйлдээгүй хэрнээ цусаа урсгасан миний өмгөөлөгч өмнөөс минь гуйна гэдэг бол миний хувьд агуу ач холбогдолтой зүйл юм” гэж хэлжээ.2

Нэмэлт судрууд

Moзая 15:8–9; Moронай 7:28; Сургаал ба Гэрээ 29:5; 110:4

Судруудаас

Их Эзэний сүмийн түүхийн туршид Есүс Христийн эмэгтэй дагалдагчид Түүний үлгэр жишээг дагасаар ирсэн билээ. Естер итгэлтэй бөгөөд зоригтой байв. Түүний үеэл Мордехаи иудейчүүдийг устгахаар хааны гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг түүнд илгээж, “хаан уруу орж … өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.” Тэрээр цааш нь: “Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?” (Eстер 4:8, 14) хэмээн хэлжээ.

Естер өөрийн хүмүүсийн төлөө аюулыг үл хайхран, “Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ” (Eстер 4:16) хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгээд Eстер даруухнаар хаанд хандан “хөлд нь унан уйлж, … иудейчүүдийн эсрэг … хуйвалдааныг болиулахыг түүнээс гуйв.” Мөн тэрээр “Учир нь би миний ард түмэнд учрах аюулыг хэрхэн харж тэвчих билээ?” гэсэн байдаг (Eстер 8:3, 5–6-г үзнэ үү). Хааны зүрх зөөлөрч, түүний гуйлтыг зөвшөөрсөн юм.3

Эшлэлүүд

  1. Рассэлл M.Нэлсон, “Jesus Christ—Our Master and More” (Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлага, 1992 оны 2-р сарын 2), 4; speeches.byu.edu.

  2. Д. Toдд Кристоффэрсон, “I Know in Whom I Have Trusted,” Ensign, 1993 оны 5-р сар, 83.

  3. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 180-ыг үзнэ үү.