Би найзуудтайгаа сүмийн талаар ярилцах үед сүм хэт олон дүрэм журамтай учраас тэд үүнийг сонирхдоггүй гэж хэлдэг. Би тэдэнд юу гэж хэлж болох вэ?
“Дүрмийн” талаарх хандлага маань бидний үзсэн, дассан зүйлтэй маш их холбоотой. Хэрэв найзууд чинь хэзээ ч шүдээ угааж хэвшээгүй, харин та нар өдөр болгон шүдээ угаах ёстой гэж заалгасан тохиолдолд та нар тэдэнд шүдээ угаа гэж хэлбэл тэд үүнийг хатуу дүрэм мэтээр хүлээн авч болох юм. Харин энэ нь хэвшил буюу амьдралын хэв маяг болсон учраас та нар үүнийг дүрэм гэж огт боддоггүй байж болно. Тэд шүдээ огт угаахгүй байх нь нэг төрлийн эрх чөлөө гэж бодож болох ч харин та нар үүнээс үүдэн гарах асуудлуудыг болон цэвэрхэн, эрүүл шүдтэй байх нь хэчнээн сайхныг мэддэг.
Сүмийн “дүрмүүд” үүнтэй адил юм. Та нарын найзууд бидний дагадаг жишгүүдийг хязгаарлагдмал гэж бодож болно. Гэвч Их Эзэн болон Түүний үйлчлэгчид бидэнд илүү сайхан амьдралтай байж, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход туслахын тулд эдгээр дүрмийг өгснийг та нар мэднэ. Түүнчлэн, Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь адислалуудыг үргэлж авчирдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Ариун Сүнсний нөхөрлөл юм. Та нар эдгээр ашиг тус болон адислалыг найзууддаа дүрслэн хэлээд “дүрмүүд” нь Бурханаас ирсэн эсэхийг олж мэдэх цорын ганц арга зам бол тэдгээрийг туршиж үзэх явдал юм гэж тэдэнд хэлж болно (Иохан 7:17).