2014
Бид баптисм ба гишүүний баталгаагаар дамжуулан сүмийн гишүүд болдог
долоодугаар 2014


Хүүхдийн хэсгийг гэртээ авчрах нь

Бид баптисм ба гишүүний баталгаагаар дамжуулан сүмийн гишүүд болдог

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Хүүхдийн хэсгийн энэ сарын сэдвийн талаар илүү ихийг мэдэж аваарай!

Мариела сургуулиасаа гэртээ хөмсгөө зангидан хүрч иржээ. “Юу болоо вэ?” гэж ээж нь цэцэрлэгтээ цэцэг тарих зуураа асуув.

“Сониа надтай тоглоно гэж амлачихаад тоглоогүй” гэж Мариела хэлээд ээжийнхээ хажууд, газарт суув.

“Харамсалтай л юм болж дээ. Амлалтаа сахих нь тун чухал шүү. Ирэх долоо хоногт чи баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа гэрээнүүд гэдэг маш чухал амлалтуудыг хийх болно” гэж ээж нь хэлэв.

“Тийм үү?” гэж Мариела асуув. Тэр баптисм хүртэх гээд сэтгэл нь догдолж байлаа.

Ээж нь газарт хэдэн шар цэцэг тавив. “Чи зарлигуудыг дуулгавартай дагана гэж амлах болно. Чи бас Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахаар амлана. Харин эдгээр зүйлийг хийсний чинь төлөө Тэнгэрлэг Эцэг чамд юу амладаг вэ?”

Мариела Хүүхдийн хэсэгт сурсан зүйлийнхээ талаар бодлоо. “Намайг Ариун Сүнстэй хамт байх болно гэж амласан.”

“Тийм шүү” гэж ээж нь хэлэв. “Чи мөн Есүсийн сүмийн гишүүн болно. Харин чи зарлигуудыг дуулгавартай дагах амлалтаа хэрхэн биелүүлж чадах вэ?”

“Би найрсаг байж, үнэнийг хэлж чадна” гэж Мариела хэлээд “Есүсийн нэрийг өөр дээрээ авна гэж юу гэсэн үг вэ?” гэж асуув.

“Энэ нь чи Түүнтэй адилхан байхыг хичээж, Түүний хийгээсэй гэж чамаас хүссэн зүйлүүдийг хийхийг хэлж байгаа юм” гэж ээж нь хэлэв. “Чи Есүстэй адил байхын тулд юу хийж болох вэ?”

Мариела хурууныхаа завсар ягаан цэцэг эргэлдүүлэнгээ “Би сургууль дээрээ шинэ ирсэн охинтой хамт сууна. Мөн би Сониатай найрсаг байхыг хичээж чадна” гэж хэлэв.

“Их аятайхан санаанууд байна. Чи ариун ёслолоос хүртэхдээ амлалтуудаа санах болно” гэж ээж нь хэлэв.

Мариела инээмсэглээд “Би өөр нэг амлалт мэднэ—цэцгүүдээ услах юм бол бид үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгтэй болно!” гэлээ.