2014
Би баптисмын гэрээгээ сахиж чадна
долоодугаар 2014


Би баптисмын гэрээгээ сахиж чадна

Баптисмын гэрээнийхээ тухай кино хийхийн тулд хүрээ болон зургийн хэсгүүдийг хайчил. Зургийн хоёр хэсгийг нэг урт туузан дээр цавуугаар юм уу наалддаг туузаар наа (A, Б хоёрыг залган). Мөн хүрээ болон зургийн хэсгийг хатуу цаасан дээр цавуугаар юм уу наалддаг туузаар наа. Хүрээн дээр байгаа тасархай шугамнуудын дагуу хайчилж, хоёр ухлаадас гарга. Зургуудаа ухлаадсанд хийхэд зурагнууд хүрээний урд харагдах болно.

Би баптисмын гэрээгээ сахиж чадна

Би баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгтээ амлалт өгдөг.

Би зарлигуудыг дагахаар амладаг.

Би Есүс Христийг санаж, Түүнтэй адил байхыг хичээнэ гэж амладаг.

Би ариун ёслолоос хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгт өгсөн амлалтуудаа санах болно.

Намайг баптисмын гэрээгээ сахих үед Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсийг надтай хамт байлгана гэж амладаг.