2014
Төлөөлөгчид олон үндэстэнд үйлчилдэг
долоодугаар 2014


Төлөөлөгчид олон үндэстэнд үйлчилдэг

Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулгын гишүүд дэлхий даяар Сүмийн үйлчлэлээ үргэлжлүүлсээр байна. Саяхны томилолтоороо:

  • Ахлагч Рассэлл М.Нэлсон, ахлагч Нийл Л.Андэрсэн нар Австрали, Шинэ Зеланд, Франц Полинези, Фижи, Шинэ Каледони, Тонга болон Папау-Шинэ Гвиней дэх гэгээнтнүүдэд зөвлөгөө, удирдамж өгсөн юм. Ахлагч Нэлсон гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх нь хэчнээн чухал болох талаар үг хэлсэн бөгөөд ахлагч Андэрсэн гишүүдэд зоригтой байхыг сануулсан байна. Ахлагч Андэрсэн өөр нэг ажлаар явж байх үедээ газар хөдлөлт, халуун орны хар салхинд нэрвэгдсэн Филиппиний зарим нутгийн гишүүд, орон нутгийн удирдагчидтай уулзаж ярилцсан ажээ.

  • Ахлагч Даллин Х.Өүкс Мехико хотын Номлогч Бэлтгэх Төвийг онцгойлон адисалсан юм. Тэрээр номлогчдыг шаргуу суралцаж, Их Эзэний ажилд бие сэтгэлээ бүрэн зориулахад урамшуулан дэмжсэн байна.

  • Ахлагч М. Рассэлл Баллард Өмнөд Америкийн өмнөд бүсийн гэгээнтнүүдэд хандан “Лихайн хөвгүүд, охидын энэ үеийнхэн” Өмнөд Америкт 4.5 сая гишүүн, 14 ариун сүмтэй болж, цэцэглэн хөгжиж байна гэжээ. Энэ үг нь Өмнөд Америк сүмийн сүр хүч болно хэмээн хэлсэн түүний өвөө ахлагч Мэлвин Ж.Баллардын (1873–1939) бошиглолыг гүйцэлдүүлсэн юм.

  • Ахлагч Жэффри Р.Холланд Тайвань, Хонконг дахь гишүүдийг ариун сүмд боломжийнхоо хэрээр ойр ойрхон орсноор ариун сүмийг амьдралынхаа хэсэг болгоход уриалсан байна.

  • Ахлагч Дэвид А.Бэднар Уганда дахь хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан тэд бол эх орондоо сүмийг байгуулж буй анхдагчид мөн хэмээн сануулан хэлсэн билээ. Тэрээр Кени улсын гишүүдэд гэр орондоо хайраа үргэлж үзүүлж байхын ач холбогдлыг онцлон сануулсан ажээ.

  • Ахлагч Квинтин Л.Күк Төв Америк дахь гишүүдэд хандан, Бурханд, бие биедээ мөн хөршүүддээ үйлчлэхийн ач холбогдлыг заасан байна.

Төлөөлөгчдийн үйлчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдэхийн тулд lds.org/prophets-and-apostles хаягаар орж үзнэ үү.