2014
Гэрлэлт ба ариун явдал
долоодугаар 2014


Гэрлэлт ба ариун явдал

“[Саяхан] Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын чуулгаас дэлхий даяарх сүмийн удирдагчдад хандан, нэгэн захидал илгээсэн юм. Тэрхүү захидалд “Иргэний хуулийн өөрчлөлт нь Бурханы тогтоосон ёс суртахууны хуулийг өөрчлөхгүй, өөрчилж ч чадахгүй. Нийгмийн хандлагаас эсвэл үзэл бодлын ялгаанаас үл хамааран Бурханы зарлигуудыг сахиж, тууштай байхыг Бурхан биднээс хүсдэг. Түүний ариун явдлын хуулинд зөвхөн хуулийн дагуу албан ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох бэлгийн харилцаа л зөв зохистой юм” хэмээн тодорхойлжээ.

Дэлхий ертөнц Их Эзэний ариун явдлын хуулиас холдсон ч бид дагасан хэвээр байгаа билээ. …

Олон орны засгийн газар болон сайн санаат хувь хүмүүс гэрлэлтийг олон удаа шинээр тодорхойлсон хэдий ч Их Эзэн тэгээгүй юм. Эхлэлд Бурхан гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд буюу Адам, Ева хоёрын хооронд байхаар санаачилсан. Тэрээр гэрлэлтийн зорилгуудыг насанд хүрэгчдийн хувийн сэтгэл ханамж, таашаалаас илүү, хамгийн чухал нь хүүхдүүд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлэх сайн орчинг бий болгох туйлын зорилгын улмаас урьдчилан төлөвлөсөн юм. Гэр бүлүүд бол тэнгэрийн эрдэнэс билээ.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Лиахона, 2014 оны 5-р сар, 19.