2015
Би хэзээ нэгэн өдөр тэнд очно
2015 оны долоодугаар сар


Би хэзээ нэгэн өдөр тэнд очно

Би 12 нас хүрэхээсээ өмнөхөн ариун сүм рүү явахаар догдолж байж билээ. Би гэр бүлийнхэнтэйгээ ариун сүм дотор ямар байдаг талаар ярилцдаг байсан ба ариун сүмийн дотор талын зургуудыг хардаг байв.

Намайг ариун сүмийн баптисмын ёслол хийхээс хэдэн долоо хоногийн өмнө гэр бүл маань нэгэн онцгой гэр бүлийн үдэш хийсэн юм. Бид зарим өвөг дээдсийнхээ агуу түүхүүдийг сонссон бөгөөд тэдний хаана амьдарч байсныг болон амьдрал нь ямархуу байсныг мэдэж авсан. Бид бүр элэнц өвөө маань аянганд цохиулж байсан ч амьд үлдэж байсныг хүртэл олж мэдсэн юм! Өвөг дээдсүүдийн маань зарим нь Англиас ирсэн байв, тиймээс би дүү нартайгаа хамт Английн тугны зургуудыг будав. Надад өвөг дээдэстэйгээ бага ч гэсэн холбоо тогтоосон юм шиг санагдсан.

Ариун сүм гаднах шигээ дотроо ч бас их үзэсгэлэнтэй байлаа. Тэнд байсан хүн бүр сайхан зантай байсан бөгөөд тэнд дулаан, амар амгалангийн сүнс байв. Энэ нь миний өмнө мэдэрч байсан зүйлүүдээс өөр байв. Бүх зүйл төгс байсан. Авга ах маань хараахан баптисм хүртэж чадаагүй байсан зарим гэр бүлийн гишүүний нэрсийг авчирсан байв. Ээж, авга ах, бид 3 хүлээж байхдаа, 300 жилийн тэртээ дэлхий дээр амьдарч байсан эдгээр эгч маань ямархуу байсан бол гэж төсөөлөн бодож байлаа. Аав минь тэдний өмнөөс надаар төлөөлүүлэн баптисм хүртээхэд онцгой сэтгэгдэл төрж байв.

Цагаан хувцастай хүн бүрийг харах нь надад тэнгэр элчүүдээр хүрээлүүлсэн мэт санагдаж байлаа. Ариун сүм бол дэлхий дээрх тэнгэртэй адилхан юм.

Зураг чимэглэлийг Женнифер Толман