2015
Бид ариун сүмд юу хийдэг вэ?
2015 оны долоодугаар сар


Бид ариун сүмд юу хийдэг вэ?

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Бид ариун сүмд орох үедээ Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй ойр байгаагаа мэдэрдэг. Бид Ариун Сүнсийг мэдэрч чаддаг. Бид ариун сүмд баптисм зэрэг ариун ёслолуудад оролцдог. Мөн онцгой амлалтууд өгч эсвэл Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээнүүд хийдэг. Бид нас барсан хүмүүст сайн мэдээг хүлээн авах боломжийг олгож чадна. Анх удаа ариун сүмд орох үед энэ нь маш онцгой өдөр байх болно!

Чи 12 нас хүрэхээрээ ариун сүмийн эрхийн бичиг авахаар бишоптойгоо уулзаж болно. Тэгээд ариун сүм рүү баптисмын ёслол хийхээр явж чадна.

Баптисмын усан сан

Та нар 12 нас хүрээд, баптисм хүртэлгүй нас барсан хүмүүсийн төлөө баптисм хүртэж чадна. Энэ усан сан нь Израилийн арванхоёр овгийг төлөөлдөг үхрэн дээр байрладаг.

Ёслолын өрөө

Бид үүнтэй адил өрөөнүүдэд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний талаар суралцаж мөн Түүнтэй дахин хамт амьдрах боломжийг бидэнд олгодог гэрээнүүд хийдэг. Бид дэлхийн бүтээлт, Адам, Ева болон Есүс Христийн талаар суралцдаг. Хэрэв бид итгэлтэй хэвээр байвал дараагийн амьдралдаа хүлээн авах адислалуудынхаа талаар суралцах болно.

Селестиел өрөө

Селестиел өрөө бол гайхалтай! Энэ нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй хэзээ нэгэн өдөр хамт амьдрах үед хэрхэн амар амгалан, аз жаргалтай байхыг сануулдаг.

Лацдан холболтын өрөө

Үүнтэй адил өрөөнүүдэд гэр бүлүүд мөнхөд хамтдаа лацдан холбогдож чадна. Энэ нь тэд зөвхөн энэ амьдралдаа төдийгүй үүрд гэр бүлээрээ хамтдаа амьдарч чадна гэсэн утгатай юм.

Учир нь ариун сүм Бурханы Өргөө

Хайр ба үзэсгэлэн төгс газар

Би бага байхдаа л өөрийгөө бэлтгэнэ

Энэ миний нандин үүрэг юм.

(“Би ариун сүм харах дуртай,” Children’s Songbook, 95)

Ютагийн Огден ариун сүмийн селестиел өрөө, баптисмын усан сан, ёслолын болон холболтын өрөөний зургууд

Баруун талын голын гэрэл зургийг Саммэр Рэйчэлл Дэррик; Зургийг Брэдлий Кларк