2015
Гэр бүлийн үдшийн гол үйл явдлууд
2015 оны долоодугаар сар


Гэр бүлийн үдшийн гол үйл явдлууд

Monica Mekala and family studying scriptures at their home in India.

2015 онд гэр бүлийн үдэш түүхэн дэх томоохон хоёр үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэв.

100 жилийн өмнө, ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) болон түүний зөвлөхүүд Сүмийн гишүүдэд хамтдаа өсөж хөгжиж, суралцахын тулд нэгэн орой цаг гаргахыг уриалсан байна. Тэд үүнийг хэрэгжүүлсэн хүмүүс гэр орондоо илүү агуу хайрыг мөн эцэг эхдээ илүү их дуулгавартай байдлыг олж харах болно хэмээн амласан. Гэр бүлийн үдшийн талаарх энэ ойлголт нь бүхэлдээ шинэ зүйл байгаагүй ч, 1915 оны 4-р сарын 27-нд Тэргүүн Зөвлөлөөс гаргасан энэ уриалга илүү өргөн хүрээг хамарч, хэвшил болоход тусалсан юм.

50 жилийн өмнө, ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) гэр бүлийн үдэшт дахин илүү анхаарал хандуулж эхлэв. 1965 оны 1-р сард, тэрээр гэр бүл бүрд заагдах долоо хоногийн хичээлүүд бүхий гэр бүлийн үдшийн хамгийн анхны гарын авлагыг гаргасан. 1970 онд даваа гаргийн үдэш нь гэр бүлийн үдэш хийж байхаар санал болгогдсон билээ.

Хэрэгжиж эхэлснээс хойш 100 жил, чухал ач холбогдлыг нь дахин зарласнаас хойш 50 жил өнгөрсний дараа ч гэсэн гэр бүлийн үдэш нь Сүмийн гишүүдийн амьдралд чухал ач холбогдолтой хэвээр байна.