Гэр бүлүүдэд зориулсан тусламж
Эцэг, эхчүүдэд порнографтай тэмцэх талаар хүүхдүүддээ заахад туслах гэр бүлийн үдшийн хичээлүүд бэлэн боллоо.
overcomingpornography.org/resources вэбсайт дахь хичээлүүд нь “Миний бие махбод Бурханых,” “Сүнс надад сайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгоход тусалж чадна,” “Хэрэв би порнограф үзвэл юу хийх хэрэгтэй вэ?” “Аврагч өршөөхийг хүсдэг ба порнографын шархыг эдгээхийг хүсдэг,” мөн “Бэлгийн харилцааны дотно байдал нь ариун нандин хийгээд сайхан зүйл юм” зэрэг сэдвүүдийг агуулдаг.
Эдгээр эх сурвалж нь ярилцах санаануудаар хангаж өгөх ба ямар нэгэн тодорхой дарааллаар заагдах шаардлагагүй.