2015
Би хуулахгүй
2015 оны долоодугаар сар


Би хуулахгүй

Жоанна Мае Рангга, Филиппин, Өмнөд Лэитэ

Зураг
Illustration depicting a young adult female college student taking a test.

Би коллежийн шинэхэн оюутан байхдаа заримдаа ангийнхандаа урам хугардаг байв. Учир нь, тэдний олон нь шалгалтын үеэр хуулдаг байсан юм. Зарим нь бичсэн зүйлсээ ангийнхандаа сэм тараадаг. Зарим нь бусдадаа шалгалтын хариунуудаа бичиж өгдөг. Цөөн хэд нь ангийнхныхаа шалгалтыг бүр хуулж өгдөг байлаа.

Хуулдаг оюутнууд үргэлж надаас өндөр оноо авдаг байв. Гэсэн хэдий ч, би тэдэнтэй нэгдэхээр уруу татагдаагүй юм. Би хулгайгаар 100 оноо авснаас үнэнчээр 0 оноо авсан нь дээр гэж үргэлж оюун ухаан, зүрх сэтгэлдээ хэлдэг.

Хэрэв би хуулбал тэдэнд үлгэр жишээ үзүүлж чадахгүй. Би Есүс Христийн сайн мэдээг тэдэнтэй хуваалцаж болох арга замаар амьдарч чадахгүй болох болно. Би энэ Сүм үнэн гэдгийг тэдэнд харуулж чадахгүй.

Би нэг өдөр үлдэгдэл төлбөрийнхөө талаар асуухаар коллежийнхоо кассын ажилтан дээр очив. Би дараа долоо хоногт сүүлчийн шалгалтуудаа өгөхийн тулд бүх төлбөрөө төлөх ёстой байсан юм. Би алхаж байхдаа надад хэрэгтэй байсан мөнгийг хаанаас олж болох талаар санаа зовж байлаа. Над шиг өөрийгөө авч явдаг оюутны хувьд санхүү маш хэцүү байв.

Би оффис дээр очоод, кассын ажилтнаас хэр их төлбөр төлөх ёстойгоо асуулаа.

“Чи төгстлөө ямар ч өргүй байна” гэж тэр хэлэв.

Би гайхсандаа түүнээс та итгэлтэй байна уу эсвэл надаар тоглож байна уу? гэж асууж билээ.

Тэр “Тийм ээ, би итгэлтэй байна, тоглоогүй байна” гэж хэлээд, “Удирдлагын зөвлөх таны сенатын гишүүнээс тэтгэлэг авах тухай өргөдлийг боловсруулсан. Та одоо тэтгэлэгт хамрагдсан” гэлээ.

Би энэ үгсийг сонсоод, маш их баярлав. Би түүнд талархаад, удирдах зөвлөлийн гишүүний өрөөнд орж, хийсэн зүйлд нь талархлаа илэрхийлэхээр гүйн очлоо.

Намайг түүнд талархаж мөн ямар их баярлаж байгаагаа хэлсний дараа “Чи надад талархах шаардлагагүй шүү дээ” гэж зөвлөх хэлсэн юм. “Би зөвхөн зэмсэг байсан.”

Би гарч явах үедээ үргэлж хуваалцах дуртай судраа санасан юм: “Мөн эцсийн өдөр миний нэрэнд итгэлтэй хэвээр байх адислагдсан болой, учир нь тэр нь дэлхийн үүслээс түүнд зориулагдан бэлтгэгдсэн хаант улсад оршин байхаар тэр өргөгдөх болно. Мөн болгоогтун үүнийг ярьсан нь [Есүс Христ] билээ” (Ифер 4:19).

Би зөв зүйл хийснээр, Тэнгэрлэг Эцэгийнхээ зарлигуудыг дагахдаа, бүр шударга бус зүйлс нийтлэг байгаа тийм нөхцөлд хүртэл итгэлтэй байдлаа харуулсан юм. Түүнд итгэх итгэлдээ баттай зогссон үед Тэр намайг хэзээ ч орхихгүй гэдгийг би мэднэ.

Би одоо ямар ч төлбөрт санаа зовохгүйгээр суралцаж чадах болсондоо баяртай байна. Би зөвхөн хүлээж авч болох шагнал, адислалуудаас болж биш, харин Тэнгэрлэг Эцэгийг болон надад жишээ үзүүлсэн Түүний Хүү, Есүс Христийг хайрладаг учраас зөв зүйлээ үргэлжлүүлэн хийх урам зоригтой болсон юм.

Хэвлэх