2015
Гэр бүлийн үдшийн санаанууд
2015 оны долоодугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

Joseph Smith, Jr. lying in a field and looking up at the angel Moroni. Moroni is depicted standing in the air and wearing a white robe. In the background, Joseph Smith, Sr. is depicted working in the fields.

“Мормоны Ном ирсэн нь,” 20-р хуудас: Иосеф Смит сул дорой зан чанаруудтай байсан ч тэрээр Аврагчийг дагахаар хичээх үедээ Их Эзэний мутарт хүчирхэг зэмсэг болсон юм. Бид ч гэсэн өсөж хөгжин, Есүс Христтэй илүү адил болохоор хичээх үедээ Их Эзэний мутар дахь зэмсэг болж чадна. Хувиараа болон гэр бүлээрээ зарим зорилго тавих талаар залбирч, бодож үзээрэй. Та нар гэр бүлийнхээ гишүүн бүрийн давуу тал, авьяас чадваруудыг хэлэлцэж, зорилго бүрдээ хүрэхэд нь бие биенийхээ давуу талыг хэрхэн ашиглаж болох талаар ярилцаж болно. Та нар Иосеф Смитийн нэгэн адил Их Эзэний ажлыг урагшлуулахдаа өөрсдийнхөө давуу талуудыг хэрхэн ашиглаж болох талаар бодож үзээрэй.

Illustration depicting two girls looking out a window.

“Аннагийн аялал,” 66-р хуудас: Гэр бүлийнхээ түүхээс түүхүүдийг хэрхэн олж, мөн хадгалахыг гэр бүлийнхэндээ заах тухай бод. Чи өвөөтэйгөө ярилцаж, гэр бүлийнхээ тэмдэглэл, бусад баримт бичгийг унших юм уу FamilySearch.org вэбсайт руу орж үзэж болно. Дараагийн гэр бүлийн үдшээрээ өвөг дээдэс тань хэрхэн баатрууд байсан талаар хуваалцаж мөн ярилц. Түүхүүдээ FamilySearch.org вэбсайт дээрх “Дурсамжууд” хэсэгт нэмж оруулах талаар бодож үзээрэй.