2015
Талантын тухай сургаалт зүйрлэл
2015 оны долоодугаар сар


Судрын цаг

Талантын тухай сургаалт зүйрлэл

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Шинэ Гэрээний талаар энэ жил хамтдаа суралц!

Өөрт нь ажилладаг гурван хүнд хэдэн зоос зээлүүлсэн хүний тухай түүх буюу сургаалт зүйрлэлийг Есүс хуваалцсан юм. Дараа нь тэр хүн алс хол явжээ. Түүнийг явсны дараа хоёр нь шаргуу ажиллаж, зоосоо илүү олон болгож эзэндээ эргүүлэн өгөхийн тулд өөрсдийнхөө зоосыг ашигласан байна. Харин нэг нь зоосоо алдахаас айсан тул үүнийгээ зүгээр л газарт булжээ. Эзэн эргэж ирээд, зээлсэн зооснуудыг нь өсгөсөн тэдгээрийг шагнав. Харин тэрээр зоосоо өсгөхөөр хичээгээгүй түүнээс байгаа зоосыг нь ч авсан ажээ. (Матай 25:14-29-ийг үзнэ үү.)

Энэ сургаалт зүйрлэл дээрх шиг, Тэнгэрлэг Эцэг бидний хүн бүрд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг—зооснууд биш ч гэсэн дуулах, хайраа үзүүлэх, гүйх эсвэл бусдад туслах гэх мэт онцгой чадварууд эсвэл авьяасуудыг өгсөн байдаг. Энэ сургаалт зүйрлэл дээрх хүмүүстэй адил та нар эдгээр авьяас чадвараа илүү хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллах ёстой!

Та нар авьяасуудаа ашиглаж, хөгжүүлснээр хэрхэн Есүсийн сургаалуудыг дагаж чадах вэ? Та нар үүнийг хийснээр илүү аз жаргалтай болж, бусдад туслах болно.

Гэрэл зургийг Жош Талбот