Би 14 настай багшийн хувьд гэрийн багшлалтад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
Судруудад дурдагдсанаар, гэрийн багшийн зорилго нь “гишүүн бүрийн гэрээр айлчлан, чанга болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах” (С ба Г 20:51) явдал юм. Гэрийн багш нь заахаар томилогдсон хүмүүсээ “… харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлдэг” (С ба Г 20:53). Тэд “сануулж, тайлбарлаж, ухуулж, мөн зааж, Христэд ирэхэд бүхнийг урьдаг” (С ба Г 20:59).
Одоо “Би эдгээр зүйлийг хийж чадах уу?” гэж өөрөөсөө асуу. Хариулт нь тийм юм. Ямар хувь нэмэр оруулж чадахаа хамтрагчаасаа асуу. Тэр чамд цаг хэрхэн тохирохыг мөн гэрчлэлээ хуваалцаж, хичээл зааж, бусад зүйлийг хийхэд тань тусалж чадна. Дараа нь чи айлчилж очдог хүмүүсийнхээ амьдралыг адисалж чадна гэдгээ өөрөө олж харж, амьдралынхаа турш энэ болон бусад санваарын үүргээ биелүүлэхэд Бурханы өгсөн бэлгүүдийг ашиглахдаа өөртөө итгэлтэй болох болно.