2015
Би яагаад намайг гомдоосон хүнийг уучлах ёстой вэ?
2015 оны долоодугаар сар


Би яагаад намайг гомдоосон хүнийг уучлах ёстой вэ?

Бүх хүнийг уучлах зарлиг нь бидний ихэнхийн тэмцэлддэг тэрхүү зарлиг юм. Гэвч бид тэднийг уучлах ёстой, эсвэл бид илүү агуу нүгэлд холбогдож байгаа хэрэг хэмээн Их Эзэн хэлсэн (С ба Г 64:9–11-ийг үзнэ үү). Энэ нь эхлээд бидэнд сайн ойлгогдохгүй байж болох ч, Их Эзэн Өөртэй нь илүү адил болж, илүү агуу баяр баясгаланг олоход бидэнд туслахаар хичээж байгаа. Хэрэв бид Түүнд ачаагаа үүрүүлж, уур хилэн, хорсол, гомдлоо ардаа орхивол, энэ амьдралдаа амар амгаланг болон мөнх амьдралд агуу адислалуудыг олж авах болно. Энэ нь цаг хугацаа, нулимс, мацаг, залбирал, санваарын удирдагчидтай зөвлөлдөх, ариун сүм рүү орох зэргийг шаардах ч энэ нь үнэ цэнэтэй зүйл байх болно.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Бид өөрсдийн үзэн ядалт, атаа хорслыг арилгах ёстой. Мөнх бус амьдралын нэг зорилго бол иймэрхүү зан авируудаас зайлсхийж сурах явдал юм. Энэ л Их Эзэний зам билээ.

Уучлагдсан мөн бие биеэ уучилдаг хүмүүс тэнгэрт байдгийг санаарай” гэж хэлсэн (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81).