2016
Мормоны Ном Есүс Христийн тухай заадаг
нэгдүгээр 2016


Мормоны Ном Есүс Христийн тухай заадаг

Зураг
Product Shot from January 2016 Liahona

Та Мормоны Номыг уншсанаар олон адал явдалтай учирна. Та Лихай, Сара хоёрын гэр бүлтэй хамт аглаг буйдаар аялан, Нифайн завь хэрхэн барьж байгааг харна. Түүнчлэн та Лихай, Нифай, Абинадай, Самуел, Мормон гэх мэт олон бошиглогчтой уулзана. Мормоны Номын бүх бошиглогч Есүсийн талаар заасан байдаг. Тэдний зарим нь бүр Түүнийг харсан байдаг. Үнэндээ ийм учраас Тэнгэрлэг Эцэг дэлхийн өнцөг булан бүрд байх хүмүүст Есүсийн тухай олж мэдэхэд нь туслах үүднээс энэ онцгой номыг бидэнд өгсөн юм.