Хүмүүс Сүмийг доог тохуу болгодог учраас найз маань Сүмээс холдсон. Би юу хийх ёстой вэ?
Энэ нөхцөлд дараах зүйлийг хийх нь зүйтэй: (1) Найзтайгаа эелдэг харьцан, түүнийг хайрлаж, хүлээн зөвшөөр мөн (2) гэрчлэлдээ хэзээ ч эргэлзэж болохгүй.
Хэрэв та эдгээрийг хийвэл найз тань таны хайрыг болон хүлээн зөвшөөрч байгааг тань мэдэрч, тантай хамт байхыг хүснэ. Магадгүй, найз тань доог тохуу хийх нь муухай гэдгийг мөн түүний хайр хүндлэлийг хүлээсэн найз нь хэзээ ч өөр хүний итгэл үнэмшил рүү тийм муухай арга замаар дайрч давшлахгүй гэдгийг олж харах байх.
Таны үлгэр жишээ бол найзын тань хувьд хамгийн сайн зүйл байж болох юм. Лихайн зүүдэнд амьдралын модноос хүртэж, агуу хийгээд нүсэр барилга дотор байсан хүмүүс хуруугаараа занган тохуурхацгаасан ч гэсэн анхаараагүй хүмүүстэй адил бай (1 Нифай 8:33). Хэрэв өөрийн итгэл үнэмшилд баттай зогсон, доог тохуу хийхэд нь нэр төртэй байж, хүндлэл үзүүлэн, хошигнон хүлээн авч байхыг найз тань хараад, таны адил хийж болох юм байна гэдгийг ойлгох болно. Түүний сэтгэл зүрхэнд гэрчлэлийн үр байгаа л бол таны үзүүлсэн үлгэр жишээ, хуваалцсан гэрчлэл түүнд Сүнсийг мэдэрч, урьд нь мэддэг байсан зүйлээ эргэн санахад тусална.