Ахлагч Андэрсэн Иерусалимд
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Иерусалимд болсон олон улсын угийн бичгийн чуулганд оролцох үедээ хотын дарга Нил Баркаттай уулзжээ. Тэд Ойрхи Дорнодыг судлах зорилготойгоор 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Бригам Янгийн их сургуулийн Иерусалим төвийн түүх, үйл ажиллагаануудын талаар ярилцсан юм.
Угийн бичгийн чуулганд олон зуун хүн оролцсоны дотор Израиль, Хойд Америк, Европ ба дэлхийн бусад орны гэр бүлийн түүхийн мэргэжилтэн, судлаачид байлаа.