Шат шатаар
2 Нифай 31:20
Энэ жилийн Мючелийн сэдэв бидэнд хэрхэн бат бөх зогсонгоо урагш явж болохыг олж харахад тусална.
Эцсээ хүртэл тэвчих
“Хайрт Бурханы маань бидний өмнө тавьсан сорилт нь бэрхшээлийг даван туулж чадах эсэхийг харах гэсэн сорилт биш. Энэ нь харин түүнийг дажгүй сайн давж чадах эсэхийг харах сорилт юм. Бид Түүнийг болон Түүний бидэнд өгсөн зарлигийг санаж байгаагаа харуулснаар сорилтыг давдаг.”
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “In the Strength of the Lord,” Лиахона, 2004 оны 5-р сар, 17.
Та нарт мөнх амьдрал байх болно
Хэрэв бид зарим зүйлийг хийвэл Эцэг маань бидэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амийг өгөх буюу Түүнтэй адил болгоно хэмээн амласан билээ. Дараах сударт эдгээр зүйлийн заримынх тухай дурдсан байгаа:
Христийн үгэн дээр найрлах нь
“Найрлах гэдэг нь амсах төдий өнгөрөхөөс өөр зүйлийг хэлнэ. Найрлах гэдэг нь амтанд нь орох буюу амтархан идэх гэсэн утгатай. Бид гайхамшигт нээлт, итгэлтэй дагах сүнсээр шимтэн судлахдаа судрын амтанд ордог. Бид Христийн үгэн дээр найрлах үед тэдгээр нь … бидний мөн чанарын салшгүй нэгэн хэсэг болдог.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Living by Scriptural Guidance,” Ensign, 2000 оны 11-р сар, 17.
Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр
“Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр”-нд хамгийн чухал хоёр тушаал орсон байдаг (Матай 22:37–40-ийг үзнэ үү). Ийм хайрыг илэрхийлэх өөр нэгэн үг бол энэрэл буюу Христийн цэвэр хайр юм (Moронай 7:47-г үзнэ үү).
Найдварын төгс гэрэл
“Найдвар бага байх нь биднийг сэтгэл хөдлөл, үйл явдалд захирагдахад хүргэдэг байхад ‘найдварын төгс гэрэл’ нь дотроосоо гэрэлтсэн хувь хүмүүсийг бий болгодог. Тэдний гэрлийг харах боломжтой бөгөөд гэрлээр нь юмсыг бас харах боломжтой. … Заримдаа гүн ангалын түнэр харанхуйд гаднаас ямар ч гэрэл байхгүй, зөвхөн дотоод гэрэл нь удирдан залж, урам зориг өгдөг.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл A.Максвэлл (1926–2004), “Brightness of Hope,” Ensign, 1994 оны 4-р сар, 35.
Урагш тэмүүл
Мөнх амьдралд хүрэх замаар урагш тэмүүлж байхдаа та нар юу хийх ёстой вэ? Лихайн амьдралын модны үзэгдэл дээрх хүмүүс юу хийсэн тухай унш (1 Нифай 8:30-ийг үзнэ үү). Та нарт судрын өөр жишээ байна уу?
Христэд тууштай байх
Тууштай байх гэдэг нь бат бөх, хаашаа ч хөдлөхгүй зогсохыг хэлнэ. Христэд тууштай байх гэдэг нь ёслолуудыг хүлээж авах, гэрээнд орох, тэдгээрийг сахих зэрэг Түүнд гуйвшгүй итгэн, зарлигыг нь дагахыг хэлнэ.