Сүм мөрийтэй тоглоомын талаар ямар бодлого баримталдаг вэ?
Сүм нь хонжворт сугалаа зэрэг бүх төрлийн мөрийтэй тоглоомын эсрэг бодлого баримталдаг (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2007], 21.1.19-ээс үзнэ үү). Цаг хугацаа, мөнгө төгрөгөө түүнд бүү зарцуул гэсэн зөвлөгөөг өгөх болсон шалтгаан бол тун энгийн: “Мөрийтэй тоглох нь буруу. … Энэ нь хүмүүнийг донтуулдаг бөгөөд боломжуудаа алдахад хүргэж, айл гэр, амьдралыг сүйрүүлдэг. Хөдөлмөрлөхгүйгээр мөнгөтэй болно гэж итгэх нь бүтэшгүй юм” (Залуучуудын бат бөх байдлын төлөө, [товхимол, 2011], 47).