2016
Гэр бүлийн үдшийн санаа
нэгдүгээр 2016


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

Family sitting on floor studying, playing games together and looking at family history

Ирээд, Намайг дага: Үндсэн зарчмуудыг гэр орондоо заах нь,” 28-р хуудас: Энэ өгүүлэлд зургаан сэдвээр зааж, судлах санаанууд орсон болно. Та Бурхан Тэргүүтэн нэртэй, өсвөр үеийнхэнд зориулсан нэгдүгээр сарын сэдвийг гэр бүлийнхээ үдэшт ашиглаж болно. Үүнээс гадна та гэр бүлээрээ энэ өгүүлэлд танилцуулсан заах арга барилыг судлан, танай гэр бүлд туслах арга барилын талаар ярилцаж болно. Та энэ өгүүллийн сэдэв дээр үндэслэсэн дараагийн гэр бүлийн үдшийнхээ хичээлд бэлдэхдээ эдгээр арга барилыг ашиглахыг гэр бүлийнхээ гишүүдээс хүс.

“Аглаг буйдад хийсэн аялал,” 76-р хуудас: Та гэр орныхоо тавилгыг өөр өөр газар байрлуулан, үүдний өрөөгөөр утас уяж, багахан бартаат замыг бий болго. Гэр бүлийн нэг гишүүнээс бусдынх нь нүдийг алчуураар боогоод, үлдсэн гишүүнээр нь тэдэнд саадыг хэрхэн тойрч гарах удирдамж өгүүл. Энэ үйл ажиллагааны дараа та нар Тэнгэрлэг Эцэг Нифайг гэр бүлтэй нь хамт амлагдсан газар руу хэрхэн удирдан залж байсан талаар ярилцаж болно. Дараа нь та нар Тэнгэрлэг Эцэг рүү гэртээ эсэн мэнд эргэн очиход танд болон таны гэр бүлд туслах Түүний арга замуудын талаар ярилцаж болно.