2016
Гэрлээ гэрэлтүүл
нэгдүгээр 2016


Бошиглогдсон амлалт

Гэрлээ гэрэлтүүл

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бид Аврагчийн үлгэр жишээг дагах үедээ гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстээ, мөн зүс таних төдий юм уу танихгүй хүмүүст ч амьдралд нь гэрэл болох боломж бидэнд ирэх болно.

“Та нарын хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүн мөн охин гэдгийг би хэлье. Та нар энэ дэлхий дээр түр хугацаагаар амьдрахын тулд мөн Аврагчийн хайр, удирдамжийн жишээ болж, бүгдэд харуулахын тулд гэрлээ зоригтой гэрэлтүүлэхээр Түүний дэргэдээс холдон ирсэн билээ. Дэлхий дээрх түр зуурын хугацаа дуусах үед та нар хийх ёстой зүйлээ хийсэн л бол, Түүнтэй мөнхөд хамт амьдрахаар буцаж очих алдар суут адислал та нарынх байх болно.”

Хэвлэх