Шашны эрх чөлөөг хамгаалах нь
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Аргентиний олон улсын харилцааны зөвлөлд хандаж хэлсэн үгэндээ, “Бурхан бидэнд зөв, буруугийн хооронд сонгох чадвар өгсөн гэдэгт итгэдэг хүмүүс шашны итгэл үнэмшлийг хамгаалах, дагаж мөрдөх эрх чөлөөг хүчирхэгжүүлэхийн тулд хамт ажиллах ёстой” гэж хэлжээ.
“Шашны эрх чөлөөг хадгалах явдал нь олон нийт энэхүү туйлын чухал эрх чөлөөг хэрхэн дэмжиж мөн ойлгохоос шалтгаалж байдаг. Энэ нь олон нийт сүм, дуган, масчидад заагдаж буй номлолд зөв ба буруу гэж өгөх үнэлэлтээс шалтгаалдаг. Яаж ч тодорхойлсон бай Бурханд итгэх итгэл нь шашны сургаалыг үндэстэнд ашиг тустай ёс суртахууны үйлдэл болгодог гэдгийг ойлгоход нь итгэгчид болон үл итгэгчдэд туслах хэрэгтэй.”