Санаа сэтгэлээ бүрэн зориулах нь
Хожмын үеийн гэгээнтнүүд дэлхий даяар сайныг үйлдэхэд “санаа сэтгэлээ бүрэн зориулж” (С ба Г 58:27-г үзнэ үү) байна. Өнгөрсөн жилийн онцлох үйл явдлуудын заримыг харуулбал:
-
Гондурас улсад 600 хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн нутгийн иргэд, эрүүл мэндийн салбар, зэвсэгт хүчний төлөөллүүдтэй хамтран шумуул ихтэй газруудыг цэвэрлэсэн байна.
-
Энэтхэг улсад хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн Хаидарабад дахь улсын хэмжээний охидын ахлах сургуулийн анги танхимыг цэвэрлэж, үүдний өрөөний ханануудыг буджээ.
-
Латви улсад Мормон тусч гар гэсэн бичигтэй хантааз, футболкоор жигдэрсэн гишүүд цэвэрлэгээ хийж, 70 уут хог түүжээ.
-
Тонгад хожмын үеийн гэгээнтнүүд Пам хар салхинд нэрвэгдэгсдэд зориулан шуулж болон бармай жимсийг Вануату руу илгээжээ.
-
Малайз улсад Сүм засгийн газрын агентлагуудтай хамтран үерт нэрвэгдсэн хүмүүсийг хоол хийх цахилгаан хэрэгсэл, хөргөгч зэргээр хангаж мөн эмэгтэйчүүдэд хэрхэн цахилгаан холигч болон зууханд хоол хийхийг заасан байна.
-
Соломон арал дээрх гишүүд 2000 хүнийг цэвэр усаар хангах нөөцлүүр савнуудыг суурилуулахад тусалжээ.
-
Орос улсад хожмын үеийн гэгээнтнүүд Христийн амилсны баярын долоо хоногийн бүх нийтийн цэвэрлэгээнд нэгджээ.
-
Турк улсад Сүмийн гишүүд Католик, Протестант, Лал зэрэг шашин хоорондын найрал дуунд нэгдсэн байна.