2016
Аз жаргалд хүргэх үйлдлүүд
нэгдүгээр 2016


Өсвөр үеийнхэнд зориулав

Аз жаргалд хүргэх үйлдлүүд

Ерөнхийлөгч Айринг “хайртай хүмүүстээ хүсэж буй аз жаргал нь тэдний сонголтоос шалтгаална” гэж заасан байдаг.

Та нар тэдгээр сонголт ямар үр дагавартай байж болохыг Нифай, Лемен, Лемүел нарын жишээнээс харж болно. Лемен, Лемүел хоёр бувтналдан, зарлигуудыг дагахыг хүсээгүй (1 Нифай 2:12-ыг үзнэ үү). Үүний үр дүнд тэд үр удамтайгаа хамт зүхэгдэж, Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан юм (2 Нифай 5:20-24-ийг үзнэ үү). Нифай зарлигуудыг дагах сонголт хийсэн (1 Нифай 3:7-г үзнэ үү) учраас тэр болон түүний хүмүүс “аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” (2 Нифай 5:27).

Та зөв шударга, аз жаргалтай байхыг сонгож чадна. Гэхдээ таны эргэн тойрны хүмүүс магадгүй зовлон эсвэл бэрхшээл рүү хөтлөх буруу сонголтуудыг хийсээр байх магадлалтай юм. Хэдийгээр энэ нь тэдний шийдэх зүйл ч гэлээ, таны үлгэр жишээ сайн сонголт хийхэд нь нөлөөлөх боломжтой. Таны сонголт хэрхэн бусдад аз жаргал авчрах вэ? Гэр бүлийнхэнтэйгээ эргэн тойрныхоо хүмүүст эерэг байдлаар нөлөөлөн, тэдэнд аз жаргал мэдрэхэд нь тусалж болох арга замуудын талаар ярилц.