2016
Зөв зүйлийн төлөө зогс
2016 оны 6-р сар


Нэр төрөө өндөрт өргөн авч яваа хүүхдүүд

Зөв зүйлийн төлөө зогс

Standing for the right

Сайн байна уу! Намайг Эван гэдэг! Би Ирландад амьдардаг бөгөөд зүлгэн дээрх хоккей гэдэг тоглоомыг тоглох дуртай. Энэ бол талбайн хоккейтэй адил Ирландын спорт юм. Миний дуртай хичээл бол математик. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь миний хувьд адислал юм.

Сургууль дээр нэр төрөө өндөрт өргөн авч явах нь

Сургуульд шинээр шилжиж ирсэн нэг эрэгтэй сурагч эмэгтэй дүү нарыг маань дээрэлхэж байв. Би тэдний дундуур орж, дүү нараа хамгаалсан. Би бас мэргэн ухааны үгийг дагадаг. Сургууль дээр олон сурагч цай, кофе уудаг. Хэн нэгэн надад цай санал болговол би “Үгүй ээ, баярлалаа” гэж хэлдэг.

Найзуудтайгаа залбирах нь

Би католик сургуульд явдаг. Энэ сургуульд сурдаг сурагчдаас зөвхөн би болон дүү нар маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд юм. Эмээгээ өвдөхөд би багшаасаа түүний төлөө залбирч болох уу гэж асуусан. Ангид байсан хүн бүр гараа зөрүүлэн, толгойгоо бөхийлгөж, би ангийнхныхаа өмнө чанга залбирсан.

Үлгэр дуурайл үзүүл

Сургууль дээрх найзууд маань намайг баяртай байгааг хардаг. Би хараал хэлэхгүй эсвэл Их Эзэний нэрийг хоосон хэрэглэхгүй байснаар сайн үлгэр дуурайл үзүүлдэг. Би бас гэр бүлдээ үлгэр дуурайл үзүүлж чадна.

Хамгийн сайн том ах

Зөв зүйлсийг үргэлжлүүлэн хийхийн тулд би зорилго тавьдаг. Би дүү нараа харж халамжлан, эцэг эхдээ тусалдаг. Дүү нар маань айвал би тэднийг айдсаа марттал тэдэнтэй хамт тоглодог. Нэг удаа ээж, аав хоёрыг гадагшаа явсан хойгуур би дүү нараа унттал нь тэдэнд түүх ярьж өгсөн.