2016
Намайг үйлчилж байхад л лав болохгүй!
2016 оны 6-р сар


Сүмд үйлчлэх нь

Намайг үйлчилж байхад л лав болохгүй!

Зохиогч нь АНУ-ын Калифорни мужид амьдардаг.

Бидний амжилтын түлхүүр бол залуу эрэгтэйчүүдэд үйлчилж байхдаа тэднийг хайрлах явдал байв.

leader with young men

Хүү нь Залуу эрэгтэйчүүдийн бүлэгт явдаг байсан нэгэн гэр бүлтэй би ойр дотно байсан юм. Түүнийг дикон байх үед нэгэн үйл ажиллагааны үеэр удирдагч нь түүнийг шийтгэж, үе тэнгийнхнийх нь өмнө ичгэвтэр байдалд оруулжээ. Үүнээс болж тэр залуу эрэгтэйд нэр хүндээ алдсан мэт санагдаж, үйл ажиллагаануудад оролцохоо болин, тойргоосоо гадуур найзуудтай болохыг эрэлхийлдэг болсон ажээ.

Энэ явдал надад гүн гүнзгий нөлөөлсөн юм. Хэрэв би залуу эрэгтэйчүүдтэй ажиллахаар дуудагдвал ийм зүйл намайг үйлчилж байхад л лав болохгүй гэж шийдсэн. 2 жилийн дараа би диконуудтай ажиллахаар дуудагдав.

Би хэдэн сарын дараа сахилга батын хувьд байнга асуудалд ордог нэгэн залуу эрэгтэйтэй ажилласан юм.

Би сүүлд нь түүний үйлдлүүдийн талаар “Чиний үйлдлүүд дээд цэгтээ туллаа.” “Үүнээс хэтэрч болохгүй” гэж хэлсэн.

Тэр үүнийг тоолгүй, дахин алдаа гарган, бид жаахан ам зөрж, тэгээд тэр яваад өгөв.

Би дараа нь тэрхүү үл ойлголцлыг шийдвэрлэхээр түүнтэй ярилцлаа. Би “Дэвид, би чамд хайртай, чи бол сайн залуу эрэгтэй, гэхдээ чиний хийдэг зарим зүйл надад таалагддаггүй. Бусад залуу эрэгтэй чамайг удирдагчаа гэж хардаг. Хэрэв тэд чамайг ямар нэгэн зохисгүй зүйл хийж байгааг харвал тэд ч бас оролдож үзэхээр шийднэ шүү дээ” гэлээ.

Бид асуудлаа шийдэж, тэр ч хүлээн зөвшөөрөв. Бид удирдагчдын хувьд түүнд зарим хувийн асуудлаа зохицуулахад нь тусалсан. Тэр 14 нас хүрээд өөрийг нь багшаар томилохыг надаас хүссэн юм. Олон жил өнгөрсөн ч одоо тэр намайг харах тоолондоо чанга тэвэрч, Залуу эрэгтэйчүүдийн бүлэгт байсан цаг үеэ бахдан ярьдаг.

Бид залуу эрэгтэйчүүдийг хайрлаж, тэдэнтэй хамт байгаадаа баяртай байгааг тэд мэддэг. Тиймээс би зөвлөхүүдтэйгээ хамт залуу эрэгтэйчүүддээ чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг байсан юм. Бид номон дээр байгаа гэдэг үүднээс энэ үйл ажиллагаануудыг хэзээ ч хийдэггүй байсан. Бид залуу эрэгтэйчүүдийн ямар нэгэн чадварт суралцаж, өсөж хөгжиж, хөгжилтэй байна гэж үзсэн үйл ажиллагааг хийдэг байсан.

Нэг удаа манай залуу эрэгтэйчүүдийн дунд, эцэг эх нь манай хөтөлбөрийг сонирхдоггүй нэгэн залуу эрэгтэй байв.

“Зүгээр ээ,” “Гэхдээ хүү чинь энд ирж, суралцаж, хөгжилтэй байхад та хоёр дургүйцэхгүй биз дээ” гэж би тэдэнд хэлсэн юм.

Эцэг эх нь хүүг бүх үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрөхөөс өмнө бид түүнийг хөтөлбөрүүддээ хамруулж байлаа. Тэд хүү нь суралцаж, хөгжилтэй байгааг харсан. Дараа нь тэр бүрэн цагийн номлолд үйлчилсэн юм. Түүний дүү ч гэсэн оролцож эхэлсэн ба номлолд бас үйлчлэв.

Бид залуу эрэгтэйд анхаарал хандуулдаг удирдагчид, суралцаж, өсөж хөгжин, эцэст нь номлолд үйлчилж буй залуу эрэгтэй нарын хоорондын харилцан хамаарлыг олж харсан. Өсөж хөгжиж буй залуу эрэгтэйчүүдийг харах нь таатай бөгөөд тэдэнтэй хамт суралцахад сайхан байдаг. Бидний амжилтын түлхүүр бол тэдэнд үйлчилж байхдаа тэднийг хайрлах явдал байв.