Айлчлагч багшийн захиас бичиг
Ариун сүмийн ёслол, гэрээнүүд
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийг эрэлхийл. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь хэрхэн таны Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлэн, айлчлагч багшаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг адислах вэ? Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-оос үзнэ үү.
Аврал, өргөмжлөлд шаардлагатай бүх ёслолыг Бурхантай хийдэг гэрээнүүд дагалддаг. “Гэрээ хийж, түүнийгээ сахих гэдэг нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ болон Есүс Христтэй өөрсдийгөө холбох сонголтыг хэлж байгаа юм”1 хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон хэлсэн.
“Их Эзэн ‘ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг’ хэмээн хэлсэн байдаг” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хэлжээ.
“Баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авч, бас ариун ёслолоос тогтмол хүртдэг зөв зохистой хүн бүрд Бурханаас онцгой адислал ирдэг билээ.”2
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ариун сүмд очиход тэдэнд санваарын хүч буюу нэг ижил хүч өгөгддөг. …
“… бүх эрэгтэй, эмэгтэй хүн амьдралд нь туслах энэхүү хүчийг авах боломжтой. Их Эзэнтэй ариун гэрээ хийж, тэдгээр гэрээгээ хүндэлдэг хүн бүр хувийн илчлэлт хүлээн аван, тэнгэр элчүүдийн үйлчлэлээр адислагдаж, Бурхантай харилцан, сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн эцэст нь Есүс Христтэй хамт Эцэгт байгаа бүгдийн өв залгамжлагчид болох эрхтэй”3 хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард хэлсэн юм.
Нэмэлт судрууд
Бодит түүх
2007 онд Перуд хүчтэй газар хөдлөлт болсноос дөрөв хоногийн дараа Далын ахлагч Маркус Б.Нэш салбарын ерөнхийлөгч Венчеслао Конди, түүний эхнэр Памела нартай уулзжээ. Ахлагч Нэш хүүхдүүд нь ямар байгааг Конди эгчээс асуув. Памела инээмсэглэн, “Бурханы авралаар тэд бүгд эсэн мэнд байгаа хэмээн хариулжээ. Байшин нь хэр зэрэг эвдэрснийг тэр асуув.
“Памела энгийнээр ‘байшин байхгүй болсон’ гэлээ.
“… ахлагч Нэш ‘Та дандаа инээмсэглэж байх юм аа’ гэхэд
“’Тийм ээ, би залбирсан, тэгээд амар амгаланг олсон’ гэж тэр хариулаад, ‘Бидэнд хэрэгтэй бүхэн байна. Бид ч хүүхдүүд маань ч эрүүл саруул байна. Бид ариун сүмд лацдан холбогдсон. Бидэнд энэ гайхамшигтай Сүм, Их Эзэн байна. Бид Их Эзэний тусламжтайгаар дахин байр барьж чадна’ гэв. …
“Бэрхшээл тохиолдсон үед санаа сэтгэлээр унахгүй байх, гай зовлонг агуу ялалт болгон хувиргах … хүчийг бидэнд өгдөг гэрээнүүдийг Бурхантай хийж, сахина гэдэг нь юу гэсэн үг вэ?”
“Үүний эх сурвалж нь Бурхан юм. Бид энэ хүчийг Түүнтэй хийсэн гэрээнүүдээрээ дамжуулан олж авч чадна.”4